УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/чуулга.jpg

  УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тус асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага аваад байсан юм.

  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг дахин сунгах санал гаргав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Тиймээс энэ асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэнэ. Тухайн асуудлыг хэлэлцэх нь цаг хугацаатай" гэв.

  Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.