УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин 38 сек
140
legacy:hereglesen zurag/Н.Алтанхуягг.jpg

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ. Тэрбээр,

  "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай товчхон хэдэн үг хэлье. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хуулиар бол УИХ-д суудалтай дөрвөн нам байна. МАН-аас бол У.Хүрэлсүх нэр дэвших байх. Өөрийнгөө албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөнд болсон үйл явдлуудыг харахад энэ хүн нэр дэвшихээр шийдээд нэлээн юм бужигнуулж байгаа бололтой.

  АН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших болов уу гэж би харж байна. Гэтэл УИХ-д 62 хүнтэй хүчээ нэгтгэчихсэн байгаа нам нь бусад өрсөлдөгчдийнхөө хувьд хүч түрэн түрэмгийлсэн бодлого явуулж байна. Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэж би харж байсан ч МАН олон янзаар буланд шахаж, цэцийг хүртэл оролцуулсан буруу зүйл хийж байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль, ковидын тархалт гээд сүүлийн үеийн бүх бужигнаан 100 гэдэг тоотой холбоотой байх.

  Сүүлийн мэдээгээр МАХН бас залгиулчихлаа. Ингээд УИХ-д олон хүний суудалтай энэхүү нам сонгуулиас өмнө бүр өрсөлдөгчөө намнаад явчихлаа. Жинхэнэ сонгууль болох боломжгүй боллоо. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болвол Ерөнхий сайдтай, Авлигатай тэмцэх газартай, УИХ гишүүдтэй, Цэцтэй бараг МАН-ын улс болно. Хамаг эрх мэдлээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ерөнхийлөгч болох Х.Баттулгыг муур хулганадаж байгаад гаргачихлаа.

   Ийм нөхцөл байдалд шударга ёсыг тогтоож, шударга бусын хонгилыг халах хэрэгтэй. МАН-ыг тэр чигээр нь харлуулж болохгүй. Шударга ёс ярьсан гишүүд маань албан тушаал аваад чимээгүй болж болохгүй. Нэг хүний улс болохоос аврах боломж та нарт байгаа. У.Хүрэлсүх бол зургаан жил өндөр албан тушаалд байсан ч одоо Ерөнхийлөгч болохгүй л бол энэ улсыг авч явж чадахгүй байна гэдэгт итгэхгүй байна. Монголд хүний эрхийг зөрчдөг, өрсөлдөгчөө намнадаг зүйл байж болохгүй гэж 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж энэ бүхнийг өөрчилнө гэж хэлж байсан. Тэр үеийн нөхцөл байдал одоо тохиолдож байна.  Харин ч бүр нэг намын дарангуйлалд ороход ойрхон байна. Энэ нөхцөлд Х.Баттулгыг үнэхээр гадуурхаж, буланд шахаж байвал Н.Алтанхуяг миний бие Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байна" хэмээв.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Алтанцэцэг

    АН өөрсдөөсөө Буруугаа хай л даа

  • З
    зочин

    АН-р дүүрэн л эрх мэдлийн шуналаар дүүрчихсэн улсууд байх юмаа

  • З
    зочин

    АН-ыг самрагчдын нэг нь чи шүү

  • Б
    Билгүүн

    нотой л хүн дээ. Намынхан Но гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг асуудал биш

  • Б
    Батэрдэнэ

    МАНАН-гийн гол төлөөлөгч Но.Алтанхуяг

  • О
    Оюунцэцэг

    Но.Алтанхуягийг дэмжихгүй ээ

  • Г
    Гантулга

    Чи АН-ыг хаяад гарсан. Ямар нүүрээрээ эргэж ирчихээд өөрөө нэр дэвших гээд байгаа юм бэ

  • Н
    Наранцэцэг

    Х.Баттулгын үүсгэсэн шударга бусын хонгил гэж чи хуцаад байсан. Одоо өөрөө нэр двэших гээд төрөл арилжжээ

  • З
    зочин

    намуудын талаар ингэж ярьж дайрч байгаа нь өөрийг чинь дарангуйлагч гэдгийг л баталж байна

  • З
    зочин

    Үндсэн хуулиийн ажлын хэсгийг ахлаж ажилчихаад нэр дэвших эрхгүй болсноо мэдээгүй гэж хэлбэл онигоо

  • Н
    Номинэрдэнэ

    Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлэг тэмдэг болохоос биш сөрөг хүчин биш ш дээ. эргүү мангараа

  • З
    Зочин

    АН ын хувьд хамгийн зөв шийдвэр нь Алтанхуяг л байгаа юм даа.Элбэгдорж,Эрдэнэ,Бат-Үүл гэсэн новшнууд л их саад болох байх даа.Уг нь АН ялах хэрэгтэй байна.Тууштай биш Амаржаргал,хар тамхичны Ах Тэмүжин,бидон Ганбат,нам хэсэгч Ганбаатар нар хэрэггүй л дээ

  • З
    зочин

    Маш зөв байна АН гэдэг юм чинь дэвшүүлбэл,Аягүй бол АН чинь хоорондоо МАН явуулгаар хэрэлдсээр байгаад нэр дэвшигчгүй болох шинжтэй байна. Эрдэнэ худалдагсан нь тодорхой.

  • З
    Зочин

    Дэмжинээ.Ганбаатар гэж нөхрөөс л дээр.