УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр бүртгүүллээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Ганбат1.jpg

УИХ-ын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ.

Тэрбээр "Нэг намын болон нэг хүний дарангуйлалд орчих гээд байгаа ийм үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн нэлээд сэтгэл санаа зовж, өөрийн байр суурьтаа байж чадна гэж дүгнэж байгаа. Манай намаас нэр дэвшиж буй хэн нь ч Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна.

Ардчилсан Нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ.

Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна" гэжээ.

Өнөөдрийн байдлаар тус намаас:

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

УИХ-ын гишүүн Д.Ганбат

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүн АН-ын дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.

Нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.