Л.Оюун- Эрдэнэ: Вакцины татан авалтад санаатайгаар саад хийсэн улс төрийн "алиа салбадай" нарыг зарлана

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 3 сек
140
legacy:Амараа зураг/Оюук.jpg
legacy:Амараа зураг/оюунн.jpeg

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх, явуулын багийн цуваа хөдлөх үед үг хэллээ.

Тэрбээр "Та вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна. Тиймээс эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Иргэд хэт эрхлээд байж болохгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц байхгүй. Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна.

Төрийн тэргүүний сонгуульд бид хүндэтгэлтэй хандалгүй яах вэ? Гэвч үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Би бас тийм тэвчээртэй хүн биш. Шаардлагатай тэдгээрийг би зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэсэн юм.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баяр

    Цар тахалаа хяналтаас алдахаараа бусад буруутай болчих уу тэнэг юм яриад байж байх гэж дээ

  • Т
    Тэнэгтээрэй

    Ийм юм яриад сууж байдаг яачихсан толгой вэ. Цэцэрлэгийн хүүхэд биш болиорой ажилаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөд зайлаарай. Ер нь сонгуульд яах гэж орсийн сэтгэлийн хөөрлөөр ард түмний өмнө баахан юм амалсан чинь хийж болохоор санагдчихсан уу 🤣

  • V
    Vaccine

    Shuud heleech!

  • Z
    Zochin

    МАН-ын даргын 100 жилийн илтгэлээс болсон гээ биздээ. Тэрийгээ тэгээд зарлаач дээ. УИХ, Засгийн эрх хэт давуу эрхтэй барьж байж хэн саад болохын. Өөрсдийн алдааг бусдад тохохоо болио.

  • I
    Irgen

    Chinii tevcheer hend hamaatai yum ter sputnikee yaagaad oruulj irehgui bgaa yum henteigee tohiroh ged daraa helne ene ter ged bga yum. 3 n say iljigind yuch yaadgiin gej bgaa bololtoi

  • Н
    нэрэлхүү зан

    Жаахан хүлээнэ үү?Явал үнэмшилэй үлгэр зохиох тухайгаа бодож тархий гашилгаж суунаа .ер сайд нькк

  • H
    hurelsuk

    Оюун-Эрдэн өөрийхөө алдааг бусдаас хайж хаах,халаххахгэсэн явуургүй башиг башир арга гэлтэй

  • З
    Зочин

    Амарсайхан цүнх цүнх мөнгөөр шинжилгээний сөрөг гэдэг хариу гаргасан гэсэн, Оюун эрдэнэ вакцины татан авалтад нөлөөлж хойшлуулж буй улс төрчид бий гэж ярих юм. Яагаад олон түмэндээ хэлээд ажлаа урагшлуулж болзошгүй эрсдлээс сэргийлж болдоггүй юм бол. Улс төржих гэдэг үгний утгыг ч ойлгохоо болилоо

  • 9
    9

    өөрсдөө хохирно гэж юу яриад байгаан ард иргэд л хохирч үлдэнэ шүү дээ

  • T
    Tsermaa

    Baigaa vaktsinaa duustal dahij bitgii vaktsin tataaraa baigaagiin hiilgen buz bitgii gui oorsdoo l hohiroh baih

  • Z
    Zochin

    Busdaas uu haij gunshignuud udriig ungruudug hudalchuudaas zalhaj baina. Harvardin kurs tugsugch uls hugjuuleh asuudal yarij suumaar yum uugan.

  • 2
    2

    Төрийн бүх эрх мэдэл өөрт чинь байна. Битгий худлаа улс төржүүл. Та нарт буруугаа хүлээх чадвар хэзээ ч байгаагүй. Нэг бол иргэд, нөгөө бол бусад нам буруутай.

  • Z
    Zochin

    AH iinhan songuulid zoriulj saad hiih gej oroldoo biz

  • Z
    Zochin

    Tegeed yaraltai zarlaach, zarlahgui bol bitgii hudlaa poprood bai l daa