Д.Ганбат: Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:hereglesen zurag/Д.Ганбат.jpeg

Ардчилсан намаас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Энэ талаар талууд байр сууриа илэрхийлсэн.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

  "АН-ын УИХ-ын бүлгийн гишүүн хүрэлцэн ирсэн байна. Бид ард түмний элч нар байна. СЕХ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Дөнгөж орж ирээд асуудал ярьж байхад хэдэн гишүүд нь гараад явчихлаа. Бүхэл бүтэн нам бүртгүүлэх гээд орж ирж байхад та нар ажлаа хийгээд сууж байх ёстой. Материалыг хоёуланг нь хүлээж аваад нягтал. Түүнээс өмнө танай нам хоёр болсон гэх мэт зүйл ярихаа боль. Нэг нам, нэг хүний дарангуйлал руу энэ улс орныг аваачихгүйн тулд СЕХ гэж байдаг. УИХ-ын арван гишүүн таны ярихыг зөндөө сонслоо. Та нар ажлыг ингэж хийж болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий. Цагаан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлэхийг бид хянах үүрэгтэй. МАН хэдийгээр 65-уулаа ч гэсэн сонгуулиар дөчхөн хувийн санал авсан. Материал хүлээж аваад, нягтлах нь зүйтэй" хэмээв.  

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Ийм тэнэг юмнууд л бидний толгой дээр суучихаад байна даа. Хуулиа ч ойлгож байгаа юм алга. 10 жилийн хүүхдээс долоон дор сэтгэх юм

  • З
    зочин

    Энэ тэнэгийг яанаа

  • И
    ИРГЭН

    ЧИ ХУУЛИА ѲѲРЧЛѲѲД АВААЧААД ѲГѲЛДѲѲ 2 ХҮНИЙ ДУНД 1 Ш 40- БЕТОНЫГ ХУВААЖ ѲГЧ БОЛОХ УУ СЕХ ХОРОО БУСДЫГ БУРУУТГАХААС ѲМНѲ ѲѲРСДИЙГѲѲ ДҮГНЭЛДЭЭ НАМААСАА ГАНЦ ХҮН ДЭВШҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ ...