Ц.Анандбазар гишүүн намрын чуулганыг хамгийн олон тасалжээ

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин
30
legacy:anandbazar gishuun/ZA1.jpg

  УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намрын чуулганы хуралдааныг нийт 12 удаа тасалсан байна. Энэ нь бусад гишүүдтэй харьцуулахад хамгийн өндөр тоо байгаа юм. Түүний араас Д.Бат-Эрдэнэ гишүүн 11, Б.Энх-Амгалан гишүүн есөн удаагийн таслалттай бичигджээ. Намрын чуулганы ирцийн мэдээлэлд “UntedInfoHub” хамт олон мониторинг хийж, мэдээлж байна.