Д.Ганбат: АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлахаас өөр аргагүй боллоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/grg 11.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

"Болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг 15.00 цагт Монгол улсын ерөнхийлөгчид ҮАБ-ын зөвлөлийг яаралтай хуралдуулах талаар бичиг өглөө. Өнөөдөр 62 суудалтай МАН-ыг бүртгэчихлээ. МАН-ын охин нам болох ХҮН-ыг бас бүртгэсэн. Ард түмний амьдрал хэцүү, хөргөгч нь хоосон байгаа. Гэтэл ийм нөхцөл байдалд оруулж байгаа нь үнэхээр харамсалтай байна. АН-аас хууль ёсоор нэр дэвшиж байгаа хүнийг бүртгэхгүй, АН-ын сонгуульд удаа дараа ялагдуулсан хүнийг СЕХ-нд бүртгэх гээд улайран дайрч байна. АН бол ийм явдлыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Ингээд тэмцлийн дээд хэлбэр болох өлсгөлөнгийн арга хэмжээнд АН-ын бүлгийн 13 гишүүн орохоос өөр аргагүй нөхцөл байдал бүрдсэнийг мэдэгдэж байна" гэв.