А.Адъяасүрэн: Эх хүнийхээ хувьд энэ бохир нийгмийг үр хүүхдүүддээ үлдээхгүйн тулд энэ тэмцэлд нэгдээд сууж байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/784 copy.jpg

Суулт хийж буй АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

"Эрх баригч намын хэт олонхын улс төрийн түрэмгийлэл, нэг намын дарангуйлал тогтоох байдалд хүрээд байгаа болохыг та бүхэн минь бүгд харж байгаа. Ийм учраас би эмэгтэй хүнийхээ хувьд, ээж хүнийхээ хувьд энэ бохир нийгмийг үр хүүхдүүддээ үлдээхгүйн тулд энэ тэмцэлд нэгдээд сууж байна. Бид дулаан хувцас, халуун цай авах гэсэн ч туслахуудыг маань хүртэл нэвтрүүлэхгүй байна. Маш олон цагдаагийн хамгаалалтад байна" гэв.