ХСҮТ-ийн эзэмшил газрыг өнөөдөр 12.00 цагаас чөлөөлөхөөр болжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:2025/04/NewFolder1/228041736_1272322663222061_3267752206993967623_n.jpg

Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 тоосгон гражийг буулгаж газрыг чөлөөлөх ажлыг өнөөдөр 12.00 цагаас гүйцэтгэхээр болжээ. Тус газарт ХСҮТ-ийн урьдчилан сэргийлэлт эрт илрүүлгийн төв баригдах юм.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гуравдугаар сарын 19-нд тус байршилд очиж ажиллаад, 59 тоосгон гражийн газрыг чөлөөлж, чөлөөлсөн газарт хавдар судлалын эрт илрүүлгийн төвийг барих чиглэлийг холбогдох албаныхан буюу газрын алба, хот төлөвлөлтийнхөнд өгсөн.

Энэ талаар бид өнгөрсөн долоон хоногт сурвалжилж байсан бөгөөд сурвалжилгыг ЭНД дарж унших боломжтой.