АМГТГ: АИ-92 бензиний хомсдол үүсэхгүй, үнэ ч нэмэгдэхгүй

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:212510-04082017-1501820828-261912432-9cc6d63badd700de72231f11c18b822f copy.jpg

Сүүлийн өдрүүдэд бензиний хомсдол үүсэхээс сэргийлж буй гэх шалтгаанаар шатахуун түгээх клонкууд АИ-92 бензинийг хязгаарлалттай олгож байна. Бензиний хомсдолд орж магадгүй талаар сонссон иргэд бензин нөөцлөхөөр ШТС-ууд дээр ачаалал үүсгээд байгаа билээ.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад "Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй. Улсын хэмжээнд сард багадаа 30,000 тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Харин энэ сард 30,000 тоннд хүрэхгүй АИ-92 нийлүүлж магадгүй талаар ОХУ-аас мэдэгдсэн. Тиймээс урд хөршөөс авдаг бензиний хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байна" гэв.