НЭМГ: Нийслэлд ийм нөхцөл байдалд шинжилгээ авч байгаа өрхийн эмнэлэг байхгүй

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 1 сек
40
legacy:rgr.jpg

"Өрхийн эмнэлэгт сурагч охин коронавирусийн шинжилгээ өгч байна" гэх тайлбар бүхий зураг цахим орчинд цацагдсан. Уг зургийг иргэд шинжилгээг авахдаа зориулалтын бус орчинд, хүнд нөхцөлд авч байна хэмээн шүүмжилж, БНСУ-ын шинжилгээ авч буй цэгүүдийн зургийг нийтэлж, хүнээ дээдэлдэг улс, хүний эрхийг зөрчдөг улсын ялгаа гэхчлэн шүүмжилж байна.

Тэгвэл уг асуудлыг /Нийслэлийн эрүүл мэндийн газар/ НЭМГ-аас тодруулахад "Энэ зургийг хараад аль эмнэлэг болохыг нь тодорхойлох боломжгүй байна. Зураг дээр байгаа хүмүүсийн хувцсыг харахад өвөл, хаврын зураг шиг харагдаж байна. Хоёрдугаарт, байшинг нь харахад хуучны байшин байна. Ийм хуучны барилгатай өрхийн эмнэлэг байхгүй. Өрхийн эмнэлгүүдэд манай хариуцсан хүмүүс явж байгаа. Шинжилгээ авдаг өрөөнүүдийг нүдээр үзэж танилцсан. Ийм нөхцөлд шинжилгээ авч байгаа эмнэлэг байхгүй. Хөдөө орон нутагт байсан үгүйг нь мэдэхгүй байна. Хэрэв үнэхээр нийслэлийн хэмжээнд ийм нөхцөлд шинжилгээ авч байгаа бол бид аль дүүргийн аль хорооны эмнэлэг болохыг нь тогтоогоод холбогдох арга хэмжээг авна.

Өрхийн эмнэлэг хариуцсан мэргэжилтнүүд бүх дүүргийн бүх хорооны эмнэлгүүдээр нэг бүрчлэн шалгалт хийж байгаа. Шинжилгээ авах ажлыг бид хавраас хойш хийсэн. Эхэн үедээ бүх хүн ковидоос айж байх үеийн зураг байж магадгүй. Одоо бол энэ ажлыг өрхийн эмнэлгүүд хийгээд зүгширсэн" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    daaya

    энэ хана НЭМҮТ уул нь үүдний орох хэсгийн табр буюу 1х1 орчим жижиг цонхгүй коридорт л шинжилгээгээ авдаг даа

  • З
    ЗОЧИН

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР БИШ НЭМҮТ ГЭЖ Л БАЙДАГ ДАА.

  • З
    ЗОЧИН

    АФРИКИЙН ОРОН Л ИЙМ БАЙДАГ БАЙХ. ВАКЦИНЖУУЛАХ ГАЗРАА ДАНДАА ХОТЫН ЗАХАД БАЙРЛУУЛДАГ ЗОРИЛГО ЮУНД БАЙДАГ ЮМ БОЛ . ХОТЫН ТӨВД АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙГ ШАХАН ГАДУУРХАХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА. ЯДУУ МУУ СЭХЭЭТНҮҮДЭЭ ДАНДАА НҮД ҮЗҮҮРЛЭНЭ.

  • З
    зочин

    үнэн ядарсан юм аа.. Дарга нар минь улс орноо хөгжүүлээч .... Идэж уудаг дарга нараасаа салаач.....