СУРВАЛЖИЛГА: Шатахуун импортлогч компаниуд биш жолооч нар өөрсдөө бензиний хомсдол бий болгож байна гэв

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 42 сек
100
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

Сүүлийн өдрүүдэд бензиний хомсдол үүсэхээс сэргийлж буй гэх шалтгаанаар шатахуун түгээх клонкууд АИ-92 бензинийг хязгаарлалттай олгож байна. Харин бензиний хомсдолд орж магадгүй талаар сонссон иргэд бензин нөөцлөхөөр ШТС-уудад ачаалал үүсгээд байгаа билээ.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас "Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй" хэмээн мэдээлсэн хэдий ч бодит байдал дээр бензин хайсан жолооч нар олон байна.

Тиймээс бид Дарь эх орчмын ШТС-уудаар нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. ШТС-уудын зүгээс "Бензин өглөөдөө ирээд дуусаж байна. Хомсдлыг бид биш иргэд үүсгэж байна" гэх мэдээллийг өглөө.

legacy:benzin klonk/IMG_9366 copy.jpg

Харин жолооч нараас нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад "Хомсдолтой байна. Хотын төвөөр бензинтэй клонк алга. Хотын захаар байж магад гэж бодоод Дарь эхээс ирж бензин авч байгаа минь энэ. Гэтэл энгийн АИ-92 алга. Евро АИ-92 л байна гэнэ. Арай үнэтэй л юм. Гэхдээ авахаас өөр арга алга" гэв.

legacy:benzin/241489964_1032134944209008_501326731957683721_n.jpg

Жолооч, иргэн Г.Гэрэлтуяа "Клонкуудаар АИ-92, АИ-95 бензин дууссан, дизель түлш л байгаа гэж байна. Би өчигдөр Зүүнхараагаас ирсэн. Зүүнхараад шатахуун байхад Улаанбаатарт байхгүй нь сонин байна" гэсэн юм.

Иргэн Х.Отгонбаяр "Бензин худалдахгүй байгаад нь гайхаж байна. Уг нь цаанаас ирж байгаа импорт нь хэвийн байгаа гэсэн шүү дээ. Уржигдар бензин хайгаад олоогүй. Өчигдөр явж явж 20,000 төгрөгөөр балга шатахуун авсан. Өнөөдөр мөн л хайгаад явж байна" гэлээ.

legacy:benzin/241443611_1018443482324187_1593824848512026735_n.jpg

Сансарын тойргийн баруун талд байрлах "Петровис" ШТС-аас бензин борлуулахгүй байгаа шалтгааныг тодруулахад, "Манайд сүлжээний асуудал гарсан учраас бид тохиргоо хийгээд одоогийн байдлаар түгээлт хийхгүй байна. Бусад салбаруудыг бид мэдэхгүй. Энд бензиний үлдэгдэл хэвийн байгаа. Сүлжээний асуудлаа янзлаад эргээд хэвийн горимоор ажиллана" гэв.

Энгийн АИ-92 бензин хомсдсон гэх мөртлөө Евро АИ-92 байгаа нь үнэтэй шатахуунаа тулгаж буй үйлдэл хэмээн жолооч нар хэлж байв. Албаны зүгээс шатахуун хомсдолд ороогүй хэмээн мэдээлж байгаа ч бодит байдал дээр жолооч нар шатахуун хайж клонкуудын "үүд мөргөсөөр" үлдсэн балга бензинээ урсгаад дууслаа.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    арай гэж олж авхаар нөт гарахгүй бгаа гээд өгөхгүй бнаа өчигдөр хүрээ сургуулиин зүүн талын колонк мт учиртай

  • З
    Зочин

    Үхэн хатан үнээ нэмээд багаа дуракуудын шатахууныг сар л авахгүй байхад гуйгаад ирнэ,үнээ ч буулгана.

  • Х
    худалч нөхдөд өгөх мэдээлэл

    кккк энэ сайт файсүүдээр оросын Роснефт ороод ирвэл 700-750 төгрөгийн шатахуун зарна дэмжинэ үү гэсэн зар яваад байх юм. ККК орос улсад дотроо өөрт нь 46-52 рубль байгаа нь манай 2000-2200 төгрөг орчим үнэтэй байгаа ...тэгэхээр орос дотроо 2000 төг байж монголд 1000 км зөөж өгөөд гаалийн татвар төлөөд 3 дахин бага 700-р өгөх үү... кккк бурхан байсан ч хямд зарах уу. оросод 2000 байгаа бол манайд тээвэр гааль ороод багадааа 2500-р зарах байх .... компаниуд 2-р сараас сая 8 сар хүртэл алдагдалтай зарлаа гээд л байсан ...алдагдалтай хүн мөнгөний нөөцгүй болоод одоо шатахуун татах мөнгөгүй болсон байхд а

  • З
    зочин

    Замын түжирэлд жолооч буруутай Бензин хомсдоход жолооч буруутай Чадалтай н чадалгүйгээ буруутгана гэдэг энэ дээ

  • З
    засгаас зөрүү төлдөг өө л больчих хэрэгтэй дээ

    махны үнэ чөлөөт зах зээлд шилжээд нэлээн удлаа.янз бүрийн л байдал ажиглагдаж байгаа боловч аргаа олоод л амьдраад байна.Үүнтэй адил бензин,түлшийг дэлхийн зах зээлийн ханшинд л худалддаг ,худалдан авдаг болох хэрэгтэй.тэгээд нийлүүлэгчээс чанар шаарддаг болох юм бол засгаас нөхөн олговор өгч чанартай чанаргүй янз бүрийн юм авч ирдэг ээ больчихно.

  • З
    Зочин

    Иргэд биш шатахууны бизнес эрхлэгчид л албаар хомсдол үүсгэж байна. Энэ нөхдүүд тоглож ханахгүй юмаа...

  • D
    DKLVK

    СОЛИОРОЛ. АРД ИРГЭД МАЛ БИШ ШҮҮ. ӨӨРСТЭЙГЭЭ АДИЛ БОДОХ ЮМ

  • З
    Зочин

    РОССНЕФЬТИЙГ оруулж ирэн дотоодын шулаачдыг дампууруулж болиул төр засаг юу хийгээд байна ажлаа хий , жолооч нараас болж хомсдол үүснэ гэвэл май шүү лаларуудаа

  • З
    зочин

    бензин нь байвал эрээд явахуу бодож бичвэл таарна

  • А
    Амарсайхан

    Хангалттай байсан бол яалаа ийм байдалд орох билээ. Энэ хэдэн компаниудын шуналаас л болсон болохоос бус хэдэн жолооч нараас болоогүй.