Г.Занданшатар: Зах дээр буу халж байгаа юм шиг ярихгүй шүү

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Zandanshatar/SHB_0911.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хариуцлагагүй жолооч нараас болж олон жолооч эрх ашгаараа хохирч байгааг хэрхэн шийдэхийг тодруулсан. Түүний асуултад ЗТХЯ-ны Авто бодлогын газрын дарга Жаргалсайхан "Шинжилгээний зөрүүтэй асуудлаар ХӨСҮТ-өөс мэргэжилтнүүд очиж ажилласан. Монголд сөрөг гарчихаад, БНХАУ-ын талд очихоор эерэг гараад байдаг. Улмаар БНХАУ-ын тал халдвартай багийг 28 хоногийн хугацаанд хүлээн авахгүй. Цагаан хаднаас гарах шаардлага тавьдаг. ААН-үүд жолоочоосоо дахин түргэвчилсэн шинжилгээ аваад ХӨСҮТ болон хувийн эмнэлгээр давхар шинжилгээ өгүүлдэг. Ингээд хариу нь сөрөг гардаг. Ингээд сөрөг байхад Цагаан хаднаас гаргачихлаа гээд маргаан үүсдэг байсан. Нарийн мэргэжлийн хүмүүс үүнийг шалгасан. Хэд хэдэн зөрчил илэрсэн. Нэг тохиолдол хэлэхэд, өөрийнхөө оронд өөр хүн шинжилгээнд оруулаад БНХАУ руу гарсан боловч нөгөөдөх нь хятадын талд очоод баригдсан гэх мэт дотоодын зохион байгуулалттай холбоотой асуудал бий" хэмээлээ.

Уг асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар "Албаны зүйл ярина шүү. Зах дээр буу халж байгаа юм шиг" хэмээн бухимдсан юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай (intesa.sanpaolo.insurance@gmail.com) Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна

  • Э
    Эхлээд сэтгэлгээний доголдлоо арилгачих

    Болсон явдлыг хэлж байна.Угаасаа их хурал чинь захаас нэг их ялгаагүй болчихсоон.Та эхлээд өөрийгөө бологн эрхэм гишүүдийнхээ ажлын мэдлэг,ярианы соёл,ааш, авирбг нэг сайхан тольдоод дараа нь би тэгж харлаа гэх биш оюун бодолдоо тунгаан бодвол дээр болов уу?Эрхэмүүд жигтэйэн эцэн цэлмэг мэдлэгтэй дүрээр би ингэж харж байна гэх моод дэлгэрээд байна. Харна гэх нь зөвхөн өнгөн хэсгийн хэлвэр дүсийг л харнуугэхээс биш дотор нь юу байгаад хараад мэднэ гэж байхгүй. Харсан асуудлаа цааш оюун ухаандаа эргэцүүлэн ухаж бодох,судлах,шинжлэх замаар мөн чанарыг бүрэн олно тэгэхээр харснаа ярих биш эргэцүүлж бодоод гарц гаргалаг олсноо л ярьж баймаар байна .Ягангуяа төрийн эрхмүүд!!!