Д.Ганбат: Нүүрс тээвэрлэлтийн асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм, гэтэл шаардлагатай хүмүүс алга

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 38 сек
10
legacy:Ganbat gishuun/SHB_1325.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ асуулгыг би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан юм. Өнөөдрийн эдийн засгийг сайжруулах гаргалгаа, гарц нүүрсэн дээр л байгаа. Гэтэл шаардлагатай хүмүүс алга. Засгийн газрын хандаж байгаа хандлага ийм байна. Л.Халтар сайд болон энэ хэдэн залуусын хэрэнд таарсан юмыг л асууя.

С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ. Хэдэн жил ажиллаж байгаа хэн хэн гэж нөхдүүд вэ. Яриа нь нэлээд бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Монгол Улсын ард түмний ганц мөнгө олдог нүүрс тээврийн жолоочдыг зовоож байна. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу" гэж асуув.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “С зөвшөөрөл 2011 оны хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын хүрээнд бий болсон. Ганцхан С төрлийн зөвшөөрөл биш, бүх боомтууд дээр ашиглаж байгаа D, F зэрэг 10 орчи төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Зөвшөөрлийн бичиггүй болгох асуудлыг хөндөөгүй биш хөндөж байсан. Энэ бол нэг талаасаа маш том хяналтын тогтолцоо. Энэ ташрамд хэлэхэд та Гашуунсухайт боомтын нөхцөл байдлыг газар дээр нь очоод танилцаарай гэж хувийн журмаар хүсмээр байна" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би энэ хурган дарга нараас хэдэн жил ажилласныг нь асуугаад байгаа юм. Хаа хамаагүй, өөрийнхөө түвшнээс хэтрүүлж яриад байх юм. Бараг Монгол Хятадын асуудал ярих гээд байх шиг байна. Чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь. Таны хэмжээний хүн Монголын нүүрсний тээвэрлэлтийн бодлогыг шийдээд байдаг юм уу. Монгол Улс ийм болсон юм уу” гэж асуулт тодрууллаа.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Авто тээврийн салбарт долоо дахь жилдээ, мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, сүүлийн хоёр жил Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байна” гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай intesa.sanpaolo.insurance@gmail.com Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна