СОНГУУЛИЙН ИРЦ: Хэнтий аймагт 18-19 насныхны 1.58, СХД-т 3.17 хувь нь л саналаа өгөөд байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/сонгууль/томми/244578547_1335293976928552_4881148243535390237_n (1).jpg

Монгол Улсын их хурлын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирцийн мэдээг танилцуулж байна.

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,938 хүн бүртгэлтэй байгаагаас 7537 буюу 9.82 хувь нь саналаа өгчээ. 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,748 хүн бүртгэлтэй байгаагаас 2296 нь буюу 4.52 хувь нь саналаа өгчээ.

Насаар нь ангилбал, саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 16.48 хувь нь, СХД-т 24.44 хувь нь саналаа өгчээ.

Хэнтий аймагт 18-19 насныхны 1.58 хувь нь, 20-24 насныхны 1.49 хувь нь одоогийн байдлаар саналаа өгөөд байна. СХД-т 18-19 насныхны 3.17 хувь , 20-24 насныхны 303 буюу 2.85 хувь нь саналаа өгчээ.

legacy:Умаахан зураг/сонгууль/томми/irts-103906-58337346.jpeg legacy:Умаахан зураг/сонгууль/томми/285532-10102021-1633833693-1887355740-irts1.jpg