П.Анужин: Х.Ганхуяг аа, хуулиа танилцуулахгүй сэм оруулсан “Хуулийн хулгай“-аа эргүүлэн тат

Улс төр
Turbat
Унших: 2 мин 6 сек
250
legacy:anujin/1111.jpg

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Тус нэмэлт өөрчлөлтөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байснаар виз олгохоор зохицуулагдсан хөрөнгийн хэмжээг 50 мянган ам.доллар болгох талаар УИХ-д өргөн барьсан билээ. Энэ асуудал нь цахим орчимд ихээхэн шуугиан дагуулаад байгаа бөгөөд хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг Д.Өнөрболор тус хуулийн төслийг эргүүлэн татахаа мэдэгдсэн.

Мөн хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг П.Анужин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ. Зүтгэсээр ч ирсэн.

Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат.

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ.

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй. Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан. Харамсалтай нь та, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ! Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй. Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан.

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ. Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш.

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчийн хувьд эргүүлэн татвал монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана.

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье" гэлээ.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тийм байлгүй ээжүүд үнэний төлөө тэмчигч байх ёостой үр хүүхэд хойч үеийхээ төлөө тэмцэж их хурал гэч хулгаачидын үүрэнд орж илчиж байгаад баяр хүргэе ард чинь арл түмэн байгаа амжилт хүсье

  • И
    иргэд

    Үнэхээр хогын хогнууд УИХ-д оржээ,УИХ-ыг хэн ийм болгов,ийм хуралыг нэн даруй татан буулга,тараа

  • П
    Пр

    Хуулийн зөвлөхүүд нь хаана бн. Хуулийн байгуулгаас хөөгдсөн нөхөр бдаг гэсэн

  • U
    Uul uul

    Tiim bailgui de

  • М
    Моок

    Нэрний чинь өмнө хэн гарын үсэг зураа вэ.үүнийгээ тайлбарлачих

  • З
    Зочин

    Нэрний чинь өмнө хэн гарын үсэг зураа вэ.үүнийгээ тайлбарлачих

  • Д
    Доржоо доогий

    Та нарт төр удирдаж хууль батлах толгойтой хүн нэгч ширхэг байхгүй шүү чам мэтээс эхлээд та нар өөрсдийгөө нээх ухаантай хүмүүс гэж бодоод байгаа юм уу монголын хамагын тэнэг маншар хүмүүсийг олоод ир гэвэл ордонд ороол 76 чирээд гаргаад ирхэд дэлхий нээх гайхахгүй байх

  • И
    Иргэн

    Тийм байлгүй дээ

  • А
    Ард

    Тийм байлгүйдээ Анужин гишүүн тийм хууль санаачлах хүн биш гэж гайхаад байсан юм Ингэж ил тод хэлэн Хуулийн хулгайчдыг илчлэн ил гаргасанд чинь баярлалаа Ажлын амжилт хүсье нутгийн дүү минь

  • Э
    Энх

    Тэгээд юун дээр гарынхаа үсгийг зурсан юм бэ. Дээр нь ойлгомжтой бичсэн л байлаа шүү дээ. Нэг нэгэн рүүгээ овоо бухах юмаа

  • З
    Зочин

    Эх оронч сэтгэлтэй бас үнэн шударга бгаарай

  • B
    Boorch Borch

    Ямар албан тушаал дээр ямар ажил хийх гэж Яагаад сонгогдсон бэ ийм хариуцлаггүй юм ярьж суух чинь зүйд нийцэх үү үнэхээр алдаж гэмшиж байгаа бол хариуцлагаа ухамсарлаж бусдад үлгэрлэж хүлээх хэрэгтэй нийтэд харуулах хэрэгтэй хариуцлаггүй байдал юунд хүрэгдэгийг мэдрүүлэх хэрэгтэй ингэж байж чиний хийсэн муу үйл бага ч гэсэн нимгэрч юу магад

  • Х
    Хрхр

    Хулгайч нар иргэдээ доромжилж ханахгүй юм да....МАН шүтэгчид сайн харж аваасай да

  • З
    Зочин

    Анужин минь эх оронч байгаад чинь баярлалаа.Шудрага бүсгүй гэж хардаг шүү.

  • С
    Соёмбо

    Хулгайч хүн хулгайч аргаараа хууль хийх гэж зүтгээд баригдлаа.Арай ч ингэж болохгүй шүү!

  • Z
    Zochin

    Alivaa yumand ul suurtai handaj hen yamar eerchlelt oruulj baigaag medehguigeer gariin useg zurj suuna gedeg denduu hariutslagagui busuu, ta bol medleg bolovsroltoi emegtei uchir dahin iimerhuu bolchimgui yumand orootsoldohgui baihiig husey

  • З
    Зочин

    зүй бус зүйлээ болио

  • З
    Зочин

    Хуулиа уншиж судалж үзээгүй байж гарын үсэг зурчихдаг яасан өрөвдмөөр мэдлэггүй, хариуцлаггүй юм бэ? Та бүхниыг монголын тусгаар тогнол, аюулгүй байдал, эдийн засгийн бодлого төлөвлөлт , ард түмний язгуур эрх ашгийн төлөө итгэл хүлээлгэж тангараг өргүүлж ,иргэд чинь итгэл хүлээлгэж сонгосон юм шүү .

  • З
    Зочин

    Khuulid gariin useg zuraad urgun barisan yum baigaa bizdee.100000$ ch bagadna shuu.300 sayar duriin hyatad bair,mashinaa uzuulne.hurungu oruulaltiin bosgiig ushuu iheer nemeh heregtei.

  • З
    Зочин

    Гарын зурахдаа уншиж танилцаагүй бна гэж юу байхавдээ Далдганасан хөнгөн хуумгай авгай

  • З
    Зочин

    Бага шоудаж бай гэж хэлээл бгаашд, тасарцан бхад чинь гарын үсгийг чинь авч бгам чинь чамаар яаж л бол яаж тоглийшд

  • З
    Зочин

    Б.Жаргалсайхан чамд мөн ч их анхааруулж сануулж малаа малла гэж их хэлсэн дээ. Тас намжирдаад л аальгүйтээд бараг л хуц гээд байсан. Үнэн л хэлж байжээ хөөохий

  • З
    Зочин

    Дорвитой сайн хэлжээ. Энэ хуулийг эргүүлэн татах нь өлзийтэй

  • З
    Зочин

    ok

  • С
    СХД-ИЙН СОНГОГЧ АХМАДУУД

    АНУЖИН ГИШҮҮНЭЭ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГЧМӨӨР БАЙНА АА. АХМАДУУД КОРОНАГИЙН ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД ХАЛДВАР ИХ АВЧ ИХ Ч НАС БАРЖ БАЙНА. ИХЭНХ АХМАДУУД САРД 300-350 МЯНГАН ТӨГРӨГ АВЧ БАЙНА ИЙМ МӨНГӨӨР САР АМЬДАРНА ГЭДЭГ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ӨССӨН ХАЛДВАР ИХЭССЭН ЭНЭ ҮЕД АМАРГҮЙ ШҮҮ ДЭЭ. АХМАДУУД КОВИДИЙН ХАЛДВАР ИХ БАЙГАА БОЛОХООР СҮҮЛИЙН 2 ЖИЛ АМРАЛТ СУВИЛАЛД Ч ЯВЖ ЧАДАХГҮЙ ХЭДЭН ТЭТГЭВЭР НЬ ХӨНГӨЛТТЭЙ ЭМЭЭ Ч АВАХАД ГҮЙЦЭД ХҮРЭХГҮЙ ХЭЦҮҮХЭН БАЙНА АА АХМАДУУДЫНХАА ЭНЭ ХҮСЭЛТИЙГ 2022 ОНЫ ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХЭД УЛАМЖИЛЖ ХЭЛЖ ӨГВӨЛ ТУН САЙН БАЙНА. АХМАДУУДАА Л БОДМООР БАЙНА АХМАДУУД МАН НАМЫГ УГ НЬ ИХ Л ДЭМЖСЭН ДЭЭ. 2023 ОНД НЭМНЭ ГЭЖ ДУУЛДХИЙН ТЭР БОЛТОЛ БАГА ТЭТГЭВЭРТЭЙ ХҮМҮҮС ҮНЭНДЭЭ ХЭЦҮҮ БАЙНА АА. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ