МАН-ын бүлэг: Сайд нарт хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын бүрэн эрх

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/233943636_210130411046365_735042934362301614_n.jpg

Засгийн газрын дөрвөн сайдад хариуцлага тооцох асуудал яригдаад буй. Энэ талаар МАН-ыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй. Ер нь ҮХНӨ-өөр Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох асуудал зөвхөн Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, олонх бол зөвхөн санал хэлнэ. Тэгэхээр хариуцлага тооцох эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх" гэлээ.