“Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын зорилго бүхий 21 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийлээ“

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/SHB_1312.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хатуу зохицуулалттай, улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл COVAX-ийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах зорилго бүхий 21 сая ам.долларын Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээний төслийн зээлийн хэлэлцээрийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай байгуулаад байгаа бөгөөд энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийн 50 хүртэлх хувиар БНХАУ-ын Вероселл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм" гэв.