Д.Ганбат: Ц.Тувааныг хөөж, С.Ганбаатар болон Н.Алтанхуягийг бүлгээс хөөлөө

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
100
legacy:Ganbat gishuun/ganbat gishuun/ta.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөж буйг мэдэгдлээ. Тэрбээр "Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөлөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан нь АН-ын Үндэс дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 дугаар заалтад тусгагдсан намын гишүүний үүргээ хүлээгээгүй тул ёс зүйн хариуцлага тооцож сануулах арга хэмжээ авсан. Гэвч Ц.Туваан нь Үндсэн дүрмийг удаа дараа зөрчин, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул Үндсэн дүрмийн хорооны тогтоолоор Ц.Тувааныг дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнчлэлээс хасаж сахилгын шийтгэл хүлээлгэлээ.

Мөн бие дааж УИХ-д орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгийн гишүүнээс хаслаа" гэв.

legacy:Ganbat gishuun/ganbat gishuun/SHB_6771 copy.jpg legacy:Ganbat gishuun/ganbat gishuun/dafgf.jpg
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгдорж амьд байхад ан өөдлөхгүй

  • З
    Зочин

    Урвагч С.Эрдэнээ л хөөвөл хамгийн зохилтой.

  • З
    Зочин

    Бүлгийн дарга намын дарга болсон юм уу,тэгээд бас намын гишүүнчлэлийг УИХ-ын гишүүн шийддэг болсон юм уу

  • З
    Зочин

    Энэ тагжаахай өөрөө хэн,хэдэн он бэ? Хүн өөрийгөө мэддэггүй юм байх даа.Боловсрол нь уг нь гайгүй байлтай л санагдсан худлаа юм байна.Үзэгдэл мөн чанарын хооронд их ялгаа байдгыг энэ нөхөр мндэх болов уу

  • B
    bidon

    bidon erdene 2 zailval taarna. ebeetei niilj shine namaa baiguulna biz

  • З
    Зочин

    Ganbat Erdene 2 iig namaasaa hooh heregtei.

  • З
    Зочин

    Тэгэх нь дээр биз....Хаягдал Гээгдэгчид тэр тусамаа Өнгөр суугаагүй Парламентчидаас АН ухааны юм бол Тэгмээр л юм даа..............АН ....Ардчилал .....гэж цээжээ дэлдэж....Эх орон ард түмэн гэж хэлний үзүүртээ хэлчихээд Чин үнэнийг нь ШУ аар харах юм бол хийрхэгчид Худалдагсад......Олигархиудын амиа хохойлдог......Хэрэгэсээ мултарч амьдрагсадын Үүр уурхай болсон нь Үнэн шүү дээ....Жинхэнэ ажил хийдэг.Чинхүү Үнэнч гишүүдээр АН үйл ажиллагаа явуулж Эрс шинэчлэл ЭС ХИЙВЭЛ.чинь.......Он жилүүдийн аясаар Буруу ҮЙЛ...Үйлдлийнх нь Хариу Буцан бууж.....Нийгэмээс арчигдах нь ЦАГ хугацааны асуудал болсон гэж харагдаж бгаа......Мөн аль нэг Гадныханы оролцоо тэдний Гар хөл бологсодоос ч Салан тусгаарлах ч шаардлага АН.....намынханд бгаа гэж харагддаг юм бнаоо...

  • Ү
    Үнэн

    16-20 онд Эрдэнэ самарсан 20-24 онд бятаан пиз даа самарч байна даа

  • B
    batja

    Ганбат Эрдэнэ 2ийг хөөж Алтанхуяг намын дарга Туваан Шижирээ 2ийн аль нэгээр генсек хийлгэвэл дараагийн сонгуульд ялах магадлалтай эс бөгөөс битон эрдэнэ 2тойгоо үүрд баяртай болно шүү

  • I
    Irgen

    Ene Ganbat ugaasaa erdeneegiin huuramch tamganii tald baisan uudgyi ganbatiin ynen urvagch nyyr ne ilerch baina.