Д.Ганбат: УИХ-ын дарга Г.Занданшатар та Стенфордынхоо лекцийг сайн уншаарай

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Ganbat gishuun/SHB_1325.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Эрх баригчид улс орныг ардчилсан зарчмаар удирдмаар байна. Бид нар Ардчилсан намаас сонгогдоод энд сууж байгаа болохоор хөнгөлөлттэй зээл, тусламж орж ирж байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатарт хэлье. Та Стенфордынхоо лекцийг сайн уншаарай. Ю.Цэдэнбал даргынхаа төгссөн Эрхүүгийн их сургуулийн лекцийг уншаад байлгүй Америкийн Стенфордынхоо лекцийг сайн уншаарай. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харвардынхаа лекцийг сайн уншиж байж улс орныг удирдаарай" гэв.