Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй

Улс төр
umaahan
Унших: 1 мин
220
legacy:Bulgantuya gishuun/SHB_9663.jpg

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүн болгон эмзэг ханддаг. Үндэсний үзлийг ч гэсэн өнөөдрийн баримталж явдаг бодлогод зөв зүйтэй гэж үзэж байна. 100 мянган доллар авч ирээд түр дансанд байршуулаад төд удалгүй буцаад гарчихаад байна. Энэ онд 70 гаруй иргэний байнгын оршин суух саналыг хүлээн аваагүй. Бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна.

Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудалд 500-1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын амьдрах эрх үүсдэггүй. Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх эрхтэй. Яагаад гэдэгт тайлбар өгөх шаардлагагүй.

Монгол Улсын ГИХГ 300 орчим хүнтэйгээр хилээр ямар хүн ирж байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Дипломат байдлаас бусад шалтгаанаар амьдарч байгаа иргэд Монгол Улсын нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гэж заасан.

Энэ хуулийг баталснаар хэчнээн саяар хүн орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлага бий" гэв.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    dejineee hul garaa urguud demjine yg unendee uur arga baihgui baina

  • З
    Зочин

    Gadnii hurungu oruulalt tatbval harin ch olon aj ahui negj jijig biznes erhlegch tednii ajilchid, ajilchdiin ar gert, ediin zasagt heregtei sanagdah ym. Gadnii hurungu oruulalt tatahgui bh ashig sonirholtoi mash tom buleg nuhduud zohion baiguulalttaigaar l guiwuulj, olon niitiig tuurugduuleed bh shg bn.

  • З
    Зочин

    Төрийн ажлыг Босоо хөх Монгол мэт гудамжны гэмээр боловсролгүй нөхдүүдийн үзэмжээр явуулдаг болсонд үнэхээр харамсаж байна. Тууштай байгаарай

  • З
    Зочин

    Хөрөнгө оруулалтын хуулиа нэхээд суух үе ирнэ энэ сөнөсөн эдийн засгийг бүх тал талаас нь дотоодын үйлдвэрлэл ч тэр гадаадын хөрөнгө оруулалт ч тэр цогц байж гэмээн эдийн засгийн тулгуур болох тодорхой. Аливаа улс орны чөлөөт эдийх засаг бол нээлттэй байх явдал гэхдээ аюулнүй байдал цаанаа тусдаа журмаар зохицуулагддаг.

  • Z
    Zochin

    Gadaadiin hurungu oruulaltiin bosgiig bagasgaj baigaa bolohoos gadaadiin irgend irgenshil olgoh shuud orshin suuh zuvshuurul olgono gesen zaalt ogt baihgui baina Lee haanaas zohiogood iim hudal medeelel taraagaad baigaa yum bol heregtei huuli bolgoniig harluulj amidardag heseg buleg nam ulsturiin huchin baina daa shine yum hiih gesen zaluusiig darj deeshne garchihna gehees aij baigaa uuriinhnu namiin uvguchuul ch ih baih shig

  • З
    Зочин

    Бид хэдий болтол хужаа гэж худлаа шаагилдах юм бэ. Эзлэхээ хүрвэл манайх нэг минут ч болохгүй. Худлаа үндэсний аюулгүй байдал гэж шаацгаахаа больцгоо

  • З
    Зочин

    Хөрөнгө оруулалтын хуулинд шинэчлэлт хийх цаг нь болсон

  • З
    Зочин

    залуу гишүүдийн зоримог зүтгэлийг унтраах харлуулах нь хэнд ашигтай вэ? хэсэг бүлэг увайгүй хүмсүүд өөрсдөөсөө монгоолын ард түмнээс ичих хэрэгтэй

  • З
    Зочин

    Хөрөнгө оруулалтын хуулиа нэхээд суух үе ирнэ энэ сөнөсөн эдийн засгийг бүх тал талаас нь дотоодын үйлдвэрлэл ч тэр гадаадын хөрөнгө оруулалт ч тэр цогц байж гэмээн эдийн засгийн тулгуур болох тодорхой. Аливаа улс орны чөлөөт эдийх засаг бол нээлттэй байх явдал гэхдээ аюулнүй байдал цаанаа тусдаа журмаар зохицуулагддаг

  • З
    Зочин

    mongol yalnachuudaa moyachuudaa odoo gadaadiinhanaa huuguud bur oruulahgui hezee baidal saijrah ve

  • З
    Зочин

    Залуу гишүүдийг харлуулах технологи хоцрогдсон шүү ард иргэд юуг зөв үү юуг буруу вэ гэдгийг ялгаж салгахтайгаа болсон шүү. Битгийн шантраарай.таанууд залуу гишүүдийн зоригыг мохоож харлуулж дайрч давшилж байгаа биздээ ард түмэн энэ увайгүй үйлдлийг чинь дэмжихгүй шүү хэлчихэе үхэн хатан харлуулах пост комент оруулж байгаа хүмүүсийн ард томоохон бүлэглэл байгаа нь ойлгомжтойt

  • З
    Зочин

    Солонгос улс ч гэсэн гадаадын хөрөнгө оруулагчидыг хүлээж авахаасаа татгалздаггүй. Манайхаар Баян хошуу, төв аймаг шиг бүс нутагтаа гадаадынханыг байр худалдаж авах юм бол амьдарах виз хүртэл өгдөг. Гэхдээ байр авлаа гээд иргэншил өгөхгүй. Ер нь Солонгосын хөрөнгө оруулалтын босго бидэнд л өндөр юм шиг боловч бусад орныхонд бол 50 саятай л адилхан бага мөнгө ш дээ. Гэтэл бид өөрсдөө гадаадад бага мөнгөөр хөрөнгө оруулалт хийж гэр бүлээрээ амьдарчих гээд үзээд байгаа хэрнээ гадаадаас хөрөнгө оруулалт авахгүй гэж дотоод доо тэмцэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Тэгсэн хэрнээ Монгол хонь амьдаар нь гаргаад байхад, Хятад ажилчид хэдэн зуугаар орж ирээд байхад хэн ч тэмцдэггүй. Үнэхээр гайхмаар хүмүүс шүү. Хөрөнгө оруулагч бол улс төр, хууль эрх зүй, хүрээлэн буй орчин бүгдийг нь харж байж л хөрөнгө оруулалт хийнэ. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсыг тоогоод 50 сая хөрөнгө гаргья гэ

  • З
    Зочин

    Монголын эдийн засаг улам дордсон, гадаадаас орж ирдэг долларын урсгал бага байхад эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Богсо бага байж хөрөнгө оруулалт орж ирж, доллар нэмэгдэж, төгрөгний үнэ цэнэ чангарна

  • З
    Зочин

    виза хууль 2 -ыг ялгаж салгамаар баына нөхдөө

  • З
    Зочин

    Business erhlegchid ni odoo john dugarmar bnaa, bidnus-n umnus bosoo huh mgl-chud zahialgin bicheeschid bur humus-n tarhi tolgoig erguulj duusla

  • З
    Зочин

    Харлуулж яриад байгаа нөхдүүдийг нь харахаар нөгөө хэдэн мөнгөний сошиал попууд. Харин ч нэг өмөөрмөөр

  • З
    Зочин

    Энэ хуулиа батлуулсаны дараа иргэд үр шимийг нь хүртэх нь тодорхой

  • E
    Enhee

    Zaluu gishuun songogchdiinhoo itgeliig aldaj bolku shuu ard tumnii amidralt heregtei olon huuli sanaachilj batluulaarai. Iimerhuu dairaltad bitgii shantraarai

  • Э
    Эрдэнэхүү

    Яасан ч их зохион байгуулалттай дайралтуудыг хууль санаачлагч залуу гишүүд рүү хийдэг юм, зөв үйлийн төлөө тэгэхээс тэгэх гэсэн юм шиг илүү их эрч хүчтэй ажиллаарай! Эхэлсэн ажлаа дуусагсан хойно ард иргэд үр шимийг нь мэдрэх нь дамжиггүй

  • З
    Зочин

    tailbar hiihiig chn ih huleej bailaa. Ene humuus bas l ilt guiwuulj tsuursan bn shuu. Amjilt husyee

  • Г
    Гэрэл

    Гадны хөрөнгө оруулалт татах нь энэ цаг үед харин ч хамгийн хэрэгтэй, шаардлагатай арга хэмжээ мөн ш дээ. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй юм байна. энэ удаагийн УИХ-н гишүүд зоригтойгоор хийж байна. Хариуд нь сошиалаар сайхан балбуулж байнадаа

  • G
    Guest

    Хөрөнгө оруулалт гэж юуг хэлдэг талаар их мэдэгч нараас тус бүрд нь асууж, шалгаж үзмээр юм. Тэр хөрөнгө оруулагчид гээд нэрлээд байгаа гадаад хүмүүс чинь Монголд юу өгч байгаа вэ? Монголын баялгийг, монголын валютыг л гадагш зөөдөг амьтад байгаа шүү дээ.