Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна

Улс төр
Turbat
Унших: 9 мин 29 сек
520
legacy:Zasag Oyun-Erdene/Yosqjno3OcJ7TxwMFzmk.jpg

Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа.
Дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ "Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах" гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа биз ээ.
Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёрдахь удаа Улсын Их Хурлын чуулганы танхимд үг хэлэхдээ найман сарын өмнө дэвшүүлсэн зорилтынхоо үр дүнг эргэн товч дүгнэх нь зүйтэй гэж бодож байна.
Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ.
Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна.

Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.
Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахад шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.
Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье...
Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.
Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн гурван онцлогийг товч тоймлон хэлье.

Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм

Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.
Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.
Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.
Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.
Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.
Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон чадварлаг болох суурь эхлэл тавигдна.
Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. 2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.
Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.

Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.
Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.
Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.
Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.
Эрүүл мэнд, Боловсролын салбар бол хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд уг салбаруудын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.

Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатган орхихгүй ээ! хэмээн чуулганы танхимд хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан Нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.

Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.

Мөн Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой билээ. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье.
Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.

Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун ус агаар мэт хэрэгтэй билээ.
Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна.

Хуваалцах:520

СЭТГЭГДЭЛ (52)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дорж

    Үүр хаяарлаа ч гэх шиг бас уянгын халилтай ... пацаан минь чи чадахгүй байна, зайгаа тавиад арилаад өг өө

  • Z
    zochin

    жасрай гуай сайд байхдаа хонгилийн үзүүрт гэрэл гаргасан юм шүү муулах шаардлагагүй оюун эрдэнээс 100 хувь илүү

  • З
    Зочин

    харвардад сайн худлаа ярихыг сурчээ дээ

  • З
    Зочин

    хэдэн зуун мянган лам хэдэн зуун мянган дуучинтай улс орныг хөгжүүлэх гар бхгүй шүү

  • З
    Зочин

    хаана үүр хаяараад бгам бэ битгий уран уншлага зохион бичлэг хийгээд бай л даа новшнуудаа энэ юмны үнэ яаж өсөж бгааг хар

  • З
    Зочин

    Хүний бичээд өгсөн тоог хараад уншиж чадахгүй байж юун эдийн засаг тэлэх, Монгол улсын ерөнхий сайд вэ? Оюун-Эрдэнэ та өөрийнхөө хэр хэмжээг ер нь мэдэж байна уу? Боловсролтой байж улс удирдана шүү дээ. Ичих, санаа зовох гэдэг юм танд байна уу? Бүхэл бүтэн монгол улсын хувь заяа өөрөөс чинь хамаараад байна гэдгийг мэднэ үү үгүй юу? Бод, бод, бод бас дахмн бод.

  • H
    Hooe chi boliochee omhii sugee !

    Buh yrian esregeeree ! Covidgui zun bolno gej shaasan covid buren daranguillaa ! 400 say juulchin gej shaasan yadahad 400 juulchin bur 4 juulchin irsengui ! Odoo dampuursan ediin zasagtai oronoo bur ogt ediin zasaggui bolgohnuu novshoo !

  • З
    Зочин

    Жасрай гэдэг хүн ерөнхий сайд байхдаа хонгилын үзүүрт гэрэл харсан гэдэг юм.Гэхдээ тэр гэрэл нь Сангийн сайд Улааных нь унтлагын өрөөний улаан гэрэл байсан бөгөөд унтарч асаж байгаад нам унтарсан гэдэг..Одоо энэ сайд маань сайн харсан уу бас үүр хаяарлаа гэсэн чинь од харвасан байна гэхгүй юм байгаа биз..

  • З
    Зочин

    За арай хэтрүүлээд байгаа юм биш үү дээ? Энэ Харвардынхан дандаа ийм байдаг уу? Төсөв нь тасарчихсан, төмөр зам нь гацчихсан, хилээ хаалгачихсан, тахлаа тавиад туучихсан байхад юун гэрэл гэгээ вэ? Ждүчдийн халаасанд бол ч үүр хаяарах байтугай үдийн нар шарж байгаа л даа. Тэр Содбаатарын Эрдэнэтийн шахааг хар. Энэ Оюукийг өөрийг нь хар. Нэр нь дөнгөж сэвтэх аядахад л халааснаасаа 2 тэрбум төгрөг гаргаж чулуудаал сэтгүүлчдийг нам болгож байгаа биз дээ? Ждүчид бяртай байна аа.

  • М
    Монгол хүн

    Хүрэлсүх Монголыг хар дарсан зүүд шиг хар шөнө болгочихоод Оюун Эрдэнэ үүр хаяаруулах гэж байна уу. Онигоо

  • И
    ИРГЭН

    тэтгэврээ нэм

  • З
    Зочин

    Хэдэн сайхан үйлдвэр барьж босгоод хэдэн залуучуудаа ажилтай болгочхоод үүр гэгээрч байна гээд бичвэл арай л үнэмшилтэй сонсогдох буй заа , 2 хөрш хилээ хаалаа бид ямар ч үйлдвэр байхгүйгээс наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй болчихоод байгаа биз дээ САЙДАА

  • З
    ЗОЧИН

    ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ НЭМЖ ЗЭЭЛ АВААД ЗАРЦУУЛАЛТ НЬ ПАДАН ХАРАНХҮЙ БАЙХАД ҮҮРИЙН ТУЯА ГЭЖ ЯРИАД ЯАХАВ. ЁСТОЙ ЗЭЭЛ АВЧ ДУНДААС НЬ ЛУЙВАРДАХАД Л ҮҮРИЙН ТУЯА ГАРЧ ИРЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ

  • З
    ЗОЧИН

    ӨДӨР БҮР 17-18 хүн нас бараад байгааг үүрийн туяа гэж харах уу?

  • З
    Зочин

    ЦАХИЛГААНЫ ҮНЭ 20%НЭМЭГДЭХЭЭР АРД ОЛНЫ ХУВЬД ПАДАН ХАРАНХУЙ ШУУД БОЛНО ШУУД УТГААР БОЛНО БИЗДЭЭ. ЯЛАНГУЯА ТЭТГЭВРИЙН 350ТӨГ-ТЭЙ НАСТАЙ ХҮМҮҮСТ

  • З
    Зочин

    ЕС маань аж ахуй удирдаж явсан туршлагагүй, энэ хүнд хэцүү цаг үед арай л жулдаж байна л даа. Оюу толгойн эсрэг тэмцэж байгаа байж магадгүй гээд л амьхандаа өмөөрөөд байх юм. Гэхдээ улсаа харахаар самруулчихсан юм шиг л санагдаад байх юм. Яамаар ч юм бэ дээ.

  • М
    Монгол хүн

    Итгэхийн аргагүй барин тавин худлаа залдаг ийм хүнийг анх удаа харж байна. Ичих нүүргүй энэ христ огцрох цаг болсон шүү

  • И
    Иргэн

    Жилдээ 400 сая жуулчин авна, сансарт дэлхийд тэргүүлнэ, хотын цэвэр усны шугамыг зэс хоолойгоор солино, 14 хоногт гандан орчмыг аялал жуулчлалын бүс болгоно, ковидгүй зун, хөшгийн хөндийн хоёрдахь улаанбаатар болгоно, .... шүгэлддэг данх их хурлын индэрээс худлаа шаасаар л байна

  • З
    Зочин

    Harin ch Oyun erdene , Hurelsuh nar ene hund ued hohirol bagatai avch garlaa.Elbeg Saihanbileg 2 baisan bol mongol uls uheh uheed zugtah n zugtaad hujaagiin baasaar hoolloh baisan n unen.

  • З
    зочин

    иргэдээ хошгируулж,баалдаг засгийн тэргүүн.маскгүй зун,наадам ч гэх шиг.манайхан ч хашрахгүй юм даа.

  • З
    Зочин

    Галзуу, солиотой, эргүү, холын бодолгүй, махан толгойтой хүн, араг яс, хүний оронцог, үхвэл таарсан амьтан

  • З
    Зочин

    Маск юм уу Шинэ үеийнхэн энэ нөхрийг ажилд аваач.. тэгвэл ална даа

  • З
    Зочин

    Худлаа яриад байна шүү дээ. Үүр хаяарах нь бүү хэл чиний засгийн тэргүүн болсон үед ядуурал газар авч бензин, махны үнэ тэнгэрт туллаа. Эдийн засгийн цэгцтэй бодлого алдагдаж худлаа уриа лозун дэьшүүлэхээс цаашгүй болоод байна. Засгийн бүтэц үүрэгт давхардал газар авч хариуцлага хүлээдэг тогтолцоо алга. Төрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй юм юмруу үсчиж яамдынхаа бодлого чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхийн оронд янз бүрийн нэртэй хороо комисс байгуулж хуралдаж цаг барах боллоо.Төрийн албанд хоцрогдсон авгайчуул эсвэл годогносон ямарч ажлын дөргүй хүүхнүүдийг томилдог боллоо. Андлалын хөшөө, нөхөн сонгууль,ариутгалын хаалга,Хэнтийн тохижилт мэтээр улсын хөрөнгийг өөрийн бодлогогүй дураараа үйлдлээр үрэн таран хийчихээд ямарч хариуцлага хүлээхгүй байгаагаа зөвтгөөд суух уу. Одоо болиорой

  • З
    Зочин

    Дандаа худлаа шаана

  • З
    Зочин

    Чи үнэхээр чадахгүй байна. Эртхэн зайлаад өг. Тэрүжигчний мэргэжлээрээ ажилла за.

  • Б
    БЗД

    ӨМХИЙ ЖИЖҮҮР СҮР СҮР ЮМ ХУЦАНА АА

  • Г
    Гэрэл

    Уул нь сайхан төсөв байна.Хичээж хэрэгжүүлбэл Монголчууд маш хурдан сэргэг чадвартай шүү.Ганцхан төрийн дэмжлэг бодлого хэрэгтэй.Сайхан юмыг дундуур нь луйварчин улс төрчид дайран орж юуч биш болглдог шүү. хатуу хяналт хэрэгтэй.Амжилт хусэж байна

  • З
    зочин

    Монгол улс хөгжин цэцэглээд хүн ард нь жаргалтайн дэлгэр байх болтугай

  • З
    зочин

    Монгол улс хөгжин бадарч хүн ард маань жаргалтан дэлгэр байх болтугай

  • З
    Зочин

    Тун удахгүй бензин, түлшний үнэ нэмэгдэх нь тодорохой байхад юун үүр хаяарах вэ? Харин ч түнэр харанхуй нөмрөх юм биш үү?

  • З
    Зочин

    edeiin zasgiin argaar udird,xodoo ajillax noxtsoliig ni bvrdvvleed og, xotod ajillaj bui bagshid 500.0 t tsalin ogch baigaa bol towoos alslax tusam tsalin uramshuulliig ni sistemteigeer nemeed og,bayanolgii,dornod svxbaatar geed alslax tusam 5.0 sayiig ogson ch yadag uym,xogiin xonxoriin setgelgeeneesee zorigtoi sal.

  • З
    Зочин

    Эрдэнэбүрэнгийн УЦС бол монгол улсын хөгжлийн ассудал. Нутгийн иргэдийг т Турхихаа улс төрчид, компаний эзэд болих хэрэгтэй.

  • Z
    zochin

    ene Tugjiliig mongoloos zailuulaach buzar hun baih yumaa

  • З
    Зочин

    Хэрээ галуу дурайх гэж байгаад хошуугаа хөлдөөдөг гэдгийг ОюунЭрдэнэ бодоорой. Үүр хаяарах гэсэн гү чинь, хонголын үзүүрт гэрэл харагдах гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Арай өөрийгөө Жасраа гуйн түвшинд тавиад байгаа юм биш биз. Ичээч.

  • З
    Зочин

    Энэ заваан юманд үнэн гэж юу ч байхгүй

  • Д
    дараагийн асуулт олоон

    Энэ удаагийн асуултаа түр зогсооё . хэт мөрөөдлийн гэмээр юм олон байнаө

  • Д
    Дараагийн асуулт

    Төрийн зарим үйлчилгээг хувьд шилжүүлэх тодруулвал 51,5 мянган хүний орон тоотой ажлыг хувьд хувийн шилжүүлэх юм ярьчих шиг оллоо. Ингэлээ гээд төрийн орон тоо цомхон болох уу? Шинээр 2 яам байгуулах, мөн ойн агент, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах үндэсний хороо гээд нилээд хэдэн төрийн байгууллаг нэмэгдэх юм ярьлаа, Мэджжэ хүн ажиллаж л таараа Төр цомхон аппаратаар ажиллах боломж гарах уу?

  • А
    асуулт

    Монгол улс 3,2 сая иргэнтэй гэх албан мэдээ бий үүний 2,_ сая нь халасжид хамрагддаг хэрэг үү?үнэн тоо юу?Тэгвэл 500 мянган нь халамж авалгүй өөрийгөө болгоод 2,7 хүний халамжийн зохих хэсгийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдог гэж ойлгох уу?Итгэхэд бэрх тоо байна.

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай

  • Х
    Хулан

    Намын дарга болох гээд попорч эхэллээ. Монгол хүний өмь нас эрсдэж байхад данхан трлгойт худлаа яриастай