Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо даваагүй 5 мянга гаруй шалгуулагч өнөөдөр давтан шалгалт өгнө
00

Энэ онд улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр нийт 36,253 иргэн бүртгүүлсэн. ЭЕШ өгөх шалгуулагчид “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдах журамтай. Гэвч энэ жилийн тухайд Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо даваагүй 5 мянга гаруй шалгуулагч байгаа талаар БШУЯ-наас мэдээлсэн.
Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авч байгаа билээ. Тэгвэл эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдын давтан шалгалтыг өнөөдөр 10:00 цагт зохион байгуулах юм.

.webp)

