Зайсангийн амны зүүн энгэрт 2.8 га газар галд шатсаныг бүрэн унтраажээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/279941896_2817593408385777_4214479606142661268_n.jpg

Хуурайшилтын үе эхэлж байгаа тул иргэд та бүхэн ууланд алхахдаа сонор сэрэмжтэй байна уу гэж албаны хүмүүс анхааруулж байна. Өчигдөр Зайсангийн амны зүүн энгэрт гал гарчээ. Галын дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14 дүгээр анги, Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон орчин тойрны иргэд, аж ахуй нэгж, оршин суугчидтай хамтран цурманд оруулж унтраажээ. Нийтдээ 2,8 га талбай галд шатсаныг бүрэн унтраасан аж.