Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дөрвөн метрийн гүнтэй нүхэн зооринд нас барсан эрэгтэйн цогцос байсныг гаргажээ
00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгон Ногооны зооринд нэг хүн нас барсан цогцсыг гаргах тухай хүсэлтийг тавдугаар сарын 8-ны өдрийн 13:49 цагт Цагдаагийн байгууллагаас иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус хорооны харьяат 39 настай эрэгтэй А дөрвөн метрийн гүнтэй нүхэн зооринд нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.


.webp)
