No war хөдөлгөөн: Энхтайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлсэн Засгийн газрыг огцрох хүртэл жагсана

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
70
legacy:no war/no wari.jpg

"No War" иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах жагсаал хийхээ мэдэгдлээ.

"No war" хөдөлгөөний зүгээс "Үндсэн хуульд зааснаар аливаа нэг жагсаал нь дайн, үймээн самуун, хүчирхийллийн хандлагыг гаргаж болохгүй гэж заасан байдаг. Өчигдөр ОХУ-ын Элчин Сайдын яам болон хэд хэдэн газар хамтран дайныг дэмжсэн жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд тухайн дүүргээс нь зөвшөөрөл олгож, НЗДТГ, БХЯ дэмжсэн. "No war" хөдөлгөөн бол энх тайвны төлөөх хөдөлгөөн гэдгийг сануулж байна.

Иймд "No war" хөдөлгөөний зүгээс энхтайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлсэн засаг огцрох ёстой. Тиймээс өнөөдөр энэ хүрээнд Засгийн газрыг огцруулах жагсаалыг зохион байгуулна. Монгол улсын нэг гэр бүлийн гишүүн болгон Европын болон бусад улсуудад амьдарч ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийг бодох хэрэгтэй. Бид хар жагсаалтад орохгүйн төлөө энэ жагсаалыг хийж байгаа.

Манай хөдөлгөөний зүгээс Украинд гарсан дайнтай холбоотойгоор 11 удаа жагссан. Гэтэл ОХУ-ын ГХЯ-наас нэг ч удаа албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Гуравдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны хаягуудаар Монгол улсын иргэдийг юу бодох, юу эс бодохыг заасан мэдэгдэл гаргахад хариу нот бичиг явуулсан гэж ГХ-ийн сайд Б.Батцэцэг худал хэлсэн " гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Элбэгдорж

    Украйны дайныг далимдуулж жагсаал цуглаан зохион байгуулж байгаад ЗГ, төрийг унагаад М.Энхболд, Бат-Үүл найз нартайгаа Монголын төрийг авчихвал мөн ч сайхан даа. Тэгвэл улам баяжиж, үлдсэн хэдэн уурхай, үйлдвэрийг нь өөртөө авч, хөрөнгөө зузаалах юмсан. Тэр музейн зургуудаас нэмж туугаад гэртээ аваачиж, харж суух шиг жаргал алга.

  • M
    mnbv

    Даварсан оросууд тэдний бууны нохой нарыг бүү өөгшүүл зг аа...

  • M
    mnbv

    Даварсан оросууд тэдний бууны нохой нарыг бүү өөгшүүл зг аа...

  • M
    mnbv

    Даварсан оросууд тэдний бууны нохой нарыг бүү өөгшүүл зг аа...

  • З
    Зочин

    Даварсан оросууд тэдний бууны нохой нарыг бүү өөгшүүл зг аа...

  • З
    Зочин

    ulin hutcaj dongosooroi nusgainuud min.ta.nar oros mongoliin bodlogiig zaahgui za huuhduud min zugeer bai za

  • З
    Зочин

    ulin hutcaj dongosooroi nusgainuud min.ta.nar oros mongoliin bodlogiig zaahgui za huuhduud min zugeer bai za