Тэргүүн хамба Д.Чойжамцыг “ОГЦРУУЛЖ“, Монголын буддизмд шинэчлэлийн салхийг лам нар СЭВЭЛЗҮҮЛНЭ гэнэ

Нийгэм
Natsagaa
Унших: 2 мин 14 сек
200
legacy:Д.Чойжамц хамба/279190140_3118134021784142_4820854630719261523_n.jpg

Өнгөрсөн 2021 оны эхээр Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ихэд бухимдалтай аргагүй мэдээлэл хийж байлаа. Учир нь тухайн үед Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн ч цар тахлын үед ач холбогдолгүй гэж үзэж хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байдаг.

Тиймдээ ч Д.Чойжамц тэргүүн хамба ихэд бухимдаж, “Энэ хуулийн төслийг боловсруулахад оролцсон хүний нэг нь би.

Их хэлмэгдүүлэлтийн үед хохирч үлдсэн шашин нийгэмд үйл ажиллагаа явуулахад бэрх байсан. Тийм ч учраас дэлхийн ухаалаг орнууд нөхөн олговор олгож эхэлснээр орчин үеийн сүм дуган байгуулж, лам, пастерууд ажиллах боломжтой болсон. Гэтэл манай улс хойш суусаар байна” гэж мэдэгдэж байв.

Хэдий тэргүүн хамба ийн мэдэгдэл хийж, Монголын бараг бүхий л хэвлэлээр уг асууудлыг дэмжиж байсан ч хуулийн төсөл парламентын босго давж чадалгүй бүдэрсэн юм.

Тэгвэл Монголын бурхан шашинтны шинэ төвөөс бурханы шашин, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг шинэчлэхээр Төрийн гурван өндөрлөгт албан бичиг өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, уг асудлыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх үеэр тэргүүн хамба Д.Чойжамцыг огцруулах асуудал яригдсан байна. Уг асуудлыг З.Санждорж тэргүүн энэ сарын 9-нд хийсэн мэдээллийн үеэрээ дурдсан байдаг.

Энэ бүхнээс үзвэл, Монголд буддизмын үр соёолж эхэлснээс хойш нийтийн дунд нэр хүндээ алдсаар байгаа. Учир юу гэвээс, цахим технологи эрчимтэй хөгжиж, тэр хэрээрээ иргэд мэдээллийн урсгалд хэт автах болсноор шашингүй үзэл давамгайлах болсон. Нэг талаасаа шашингүй үзэлтэй байх нь тухайн хүн өөрт итгэх итгэлээ алдахгүй, нийгэмд эзлэх байр сууриа бат хадгалж чаддаг гэж үздэг.

Гэвч нөгөө талаас нь хүн төрөлхтөн үүссэн хөгжиж ирсэн цагаасаа аливаа нэг шашины дор эвлэлдэн нэгдэж, сүсэг бишрэлээр ертөнцийг төвийг сахиж ирсэн учир шашин тодорхой хэмжээгээ байр суурь эзлэх ёстой гэж тайлбарлах нь ч бий.

Хэдий ийм ч гэлээ, Монголд үйл ажиллагаа явуулдаг лам нар хэт их мөнгө шүтэх болсон нь иргэд шашингүй үзэлд “урвах”, цаашлаад буддизмыг үгүйсгэх хандлагатай болоод буй юм.

Энэ бүхэнд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын үүрэг нөлөө ихээхэн бий гэж зарим лам нар үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Д.Чойжамц тэргүүн хамбын хувьд салбартаа болж, бүтэхгүй байгаа асуудлыг анхааралдаа авч, засч залруулах зүйлийг нь залруулах учиртай.

Гэвч ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдээс хойш гоё ганган хийцтэй гандан хийд олноор баригдснаас бус түүний цэвэрлэгээ арчилгаа ТЭГ гэхэд хилсдэхээргүй болсон.

Дээр нь лам нар буян бодож ном хурах бус мөнгө бодож маань хөгжөөдөг болсон нь нууц биш. Тиймээс Д.Чойжамц тэргүүн хамбыг огцруулах эсэх асуудал тун удахгүй яригдах бололтой. Магад энэ нь Монголын буддизмд салхи оруулж, шинэчлэлийн эхлэлийг тавих биз ээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн4 жил өмнө

    Бурханы шашинд зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэл нэн их хэрэгтэй одоогийн байгаа байдал нь цаг үеэсээ хэт хоцорсон унхиагүй хаалттай ном ёсоор бус. Албан тушаал эрх мэдэл мөнгө голлосон төрийн бөгс долоосон хүмүүс байна. Энэ хүмүүсийг бурханы шашнаас хол байлгах хэрэгтэй

  • М
    Монгол4 жил өмнө

    БУРХАНЫ ХУЛГАЙЧ САНЖДОРЖ

  • М
    Монгол4 жил өмнө

    БУРХАНЫ ХУЛГАЙЧ САНЖДОРЖ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Бурханы ХУЛГАЙЧ Санждорж гэгч ичээч ээ. Чамд Чой хамбын хэмжээний толгой байхгүй шүү.

  • И
    Иргэн4 жил өмнө

    Бурханы ХУЛГАЙЧ Санждорж гэгч ичээч ээ. Чамд Чой хамбын хэмжээний толгой байхгүй шүү.

  • И
    Иргэн4 жил өмнө

    Бурханы ХУЛГАЙЧ Санждорж гэгч ичээч ээ. Чамд Чой хамбын хэмжээний толгой байхгүй шүү.

  • И
    Иргэн4 жил өмнө

    Бурханы ХУЛГАЙЧ Санждорж гэгч ичээч ээ. Чамд Чой хамбын хэмжээний толгой байхгүй шүү.

  • З
    Зочин4 жил өмнө

    Нөгөө САмарсайхан ахдаа авч өгөх гээд байгаа юм бишүү.

  • З
    Зочин4 жил өмнө

    Нөгөө САмарсайхан ахдаа авч өгөх гээд байгаа юм бишүү.

  • З
    зочин4 жил өмнө

    Чой хамба шиг шашны асуудлыг улс төржүүлэхгүй чигчээр авч явах хүн байхгүй дээ, мэдэгдэл хийгээд байгаа овилгогүй лам нарыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Шашныг шинэчлэхийн төлөө биш, шуналдаа хөтлагдсан улсууд гэж ойлгосон шүү. Үндэсний соёлын нэг том хэсэг болсон шашнаа ад үзээд, христ мүүнийг шүтэн биширч, дүнхийсэн том сүмүүд барих газрыг энд тэндгүй олгодгоо боль, одоо Со нар визгүй болсон гэж баахан шашны номлогчид орж ирнэ, яана. Бурхны шашнаа дэижих хэрэгтэй шүү

  • С
    Санждорж Чойжамц4 жил өмнө

    Энэ хоёр хөтлөлцөөд зайлуул таарна

  • Г
    Ганданд их асуудал байх шиг байна аа4 жил өмнө

    Лам нар нь хүртэл тайлан сонсож үзээгүй гэсэн. Таньдаг лам тэгж байна лээ. Эрдэнэсийн сан гээд л хэсэг яридаг тэгээд л таг болдог шалгалт оруулмаар газар да

  • З
    Зочин4 жил өмнө

    Атаа шуналдаа хөтлөгдсөн Санждорж, нарын мэт зарим нэг бүдүүлэг хүмүүс албан тушаал алдар хүндийн төлөа улайран байх юм. Ядаж хамбаар оролдохгүй баймаар байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Атаа шуналдаа хөтлөгдсөн Санждорж, нарын мэт зарим нэг бүдүүлэг хүмүүс албан тушаал алдар хүндийн төлөа улайран байх юм. Ядаж хамбаар оролдохгүй баймаар байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Атаа шуналдаа хөтлөгдсөн Санждорж, нарын мэт зарим нэг бүдүүлэг хүмүүс албан тушаал алдар хүндийн төлөа улайран байх юм. Ядаж хамбаар оролдохгүй баймаар байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Атаа шуналдаа хөтлөгдсөн Санждорж, нарын мэт зарим нэг бүдүүлэг хүмүүс албан тушаал алдар хүндийн төлөа улайран байх юм. Ядаж хамбаар оролдохгүй баймаар байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Атаа шуналдаа хөтлөгдсөн Санждорж, нарын мэт зарим нэг бүдүүлэг хүмүүс албан тушаал алдар хүндийн төлөа улайран байх юм. Ядаж хамбаар оролдохгүй баймаар байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Санждорж мэтийн эхнэр, хүүхэдтэй лам гэж юу байхав. Гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө бодож халтуур хийнэ. Ядаж сургуулийг нь дүүргэсэн байх байлгүй. Түүнчлэн хятадаас санхүүжилт авдаг эсэхийг бодох л хэрэгтэй дээ

  • B
    Baagii4 жил өмнө

    Asuudal bbaigaa yum Naina da

  • B
    Baagii4 жил өмнө

    Asuudal bbaigaa yum Naina da