ГХЯ: Одоогоор аль ч улсын ЭСЯ-наас визний хоригт оруулсан мэдээлэл ирээгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:gadaad hariltsaa/1 (15).jpg

ОХУ, Украины дайны нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад хэд хэдэн удаагийн жагсаал зохион байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан манай улс Европын улсад зорчих визний хоригт орсон байж болзошгүй талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Виз өгөхийг хориглосон талаарх албан ёсны мэдээллийг аль ч улсын ЭСЯ-наас ГХЯ-нд ирүүлээгүй" гэв.