Н.Наранбаатар: Одоогоор наадмын найруулагчаар ажиллах талаар ярьсан зүйл, гарсан тушаал байхгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:5926/279678930_431934852227270_7867914371347619009_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоёр жил ковидын улмаас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлээгүй. Тэгвэл энэ жилийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ баяр наадмын Ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир, УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар нарын нэрс яригдаж байгаа талаарх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатараас тодруулахад "Наадмын найруулагчаар ажиллахаар албан ёсоор баталгаажсан зүйл байхгүй. Энэ тал дээр гарсан тушаал шийдвэр ч байхгүй" гэв.

Харин Б.Тамираас тодруулах гэсэн боловч тэрбээр гадаадад яваа аж.