Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 4 мин 54 сек
110
legacy:Naadam/279565190_1533407770393936_7197787221037922955_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

ЗИНДААРХАЛ гэдэг үгийг дан ганц эдэлж хэрэглэсэн зүйл дээрээ л харуулдаг цаг үе өнгөрсөн гэж бодтол үгүй бололтой. Нэг үе унасан машин, барьсан утас, амьдарч буй хаус хорооллоороо өрсөлддөг "моод" гэмээр зүйл дэлгэрсэн. Тэр байтугай утасны дугаараараа хүртэл өрсөлддөг болсон. Энэ нь сүүлдээ жишиг болоодхов. Гэхдээ буруу талаараа.

Та анзаарч байгаа бол цахим сүлжээгээр дүүрэн цагаан толгойн үсгийн оноолттой холбоотой асуудлууд хөвөрч байна. Гэтэл хамгийн сонирхолтой нь, цагаан толгойн үсгээ сурч, эрдэм сурах эхлэлээ тавих бяцхан сурагчид бус эцэг эхчүүдийн маргаан асуудлыг дэвэргэж байна. Үсэг зардаг, худалдаж авч өгдөг, А үсэг авбал онц сурлагатай, Я үсэг авбал муу сурлагатай гэх мэтээр эцэг, эхчүүдийн байр сууриа илэрхийлсэн нь тун ч таагүй сэтгэгдлийг олон нийтэд бий болгож буй. Тэр тусмаа үсэглэлийн баярын үсэг оноолт.

Хүүхдүүд хичээсэн. Үсгээ сурч, тоогоо бодож сурсан. Гэтэл цагаан толгойн дарааллаар сурлагын үнэлгээг тогтоож, түүгээр өрсөлддөг мэтээр хүүхдэдээ ойлгуулж буй эцэг, эхчүүд цөөнгүй байна. Бусдаас илүү байх гэсэн санаагаа гэгээхэн ертөнцтэй багачуудын баяр, бахдалтай холимооргүй байх юм.

Дараагийн асуудал. Саяхан нэгэн эмэгтэй цахим хуудаснаа “Дүүгийнхээ үсэглэлийн баярын юмыг бэлдээд явах, үсчинд очоод үсийг нь янзлуулж байхад хүмүүс “Заа, ямар үсэг болсон?” гэж асууна. Дүү инээгээд Я үсэг гээд хариулахаар “өө яаж байгаад Я үсэг болчихдог байна аа”, “ядаж байхад Я юм уу” гэнэ. Тэгэхээр дүү жоохон сонин болоод аанха гэж хариулна.

Хүүхдээ өөртөө итгэлтэй, мэдрэмжээ илэрхийлдэг болгох гээд хангалттай хичээж байхад хүний хүүхдэд яах гэж ийм хэрэггүй зүйл хэлдэг байна. Бас хүүхдийг өөрийнх нь үзэл бодол, хувь хүнийх нь шинж чанарууд бий болж эхэлж байхад нь чи сайн байлаа, чи муу байлаа гэж цоллоод хичээж байсныг нь “би муу л юм байна” гэж боддог болгох гэж.

Өөрийнхөө хүүхдэд хайртай шигээ бусад хүний хүүхдэд ч хайртай байгаарай” хэмээн бичжээ. Бодит байдал ийм л байна.

Олны хэлж байгаачлан хүүхэд ямар ч үсэг авсан “Өө би .. үсэг авчихлаа” гэж дургүйлхэх ертөнц биш л дээ. Авсан үсэгтээ баярлаж, хөөрөөд л гүйх нас. Гэтэл хүүхэд бусдаас өөрийгөө муу мэтээр ойлгож, сэтгэлээр унах нь тойрон хүрээлж буй хүмүүсийн хандлагаас цэвэр шалтгаалж байна. Цагаан толгойн үсэг бүр үүрэгтэй. Үсэг нийлж үг бүтээдэг хойно ийм, тийм гэж голох шаардлагагүй биз ээ.

Үсэг оноолттой холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулж буй тул бид зарим ЕБС-иуд үсэглэлийн баярын үсэг оноолтыг ямар байдлаар зохион байгуулсан талаар тодрууллаа.

-Үсэг бүхэн өөрийн үүрэгтэй тул хүүхэд ямар үсэг болох нь чухал биш гэдгийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй"

Нийслэлийн 21-р сургуулийн 1И анги удирдсан багш Н.Гандулам “Үсэг оноолтыг сугалаа байдлаар явуулсан. Энэ тал дээр эцэг, эхчүүд ач холбогдол их өгөөд байдаг. Багш хүний хувьд харахад, үсэг бүр өөрийн үүрэгтэй. Тэгэхээр уншиж, бичиж сурахад үсэг бүхэн өөрийн гэсэн үүрэгтэй тул хүүхэд ямар үсэг болох нь чухал биш гэдгийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй" гэв.

-Үсэг голох байдлаар хэрүүл маргаан гаргах нь буруу хандлага-

Нийслэлийн 21-р сургуулийн 1Л анги удирдсан багш Г.Энхтуул “Эцэг, эхийн төлөөлөл ангид ирж, үсэг оноолтыг сугалаа хэлбэрээр явуулж, давхар шууд дамжуулалт хийж бусад эцэг, эхчүүдэд хүргэсэн. Шууд явагдсан тул эцэг, эхчүүдээс ямар нэгэн гомдол ирээгүй. Жил бүр ийм байдлаар зохион байгуулалтыг хийсээр ирсэн. Ер нь сугалаа хэлбэрээр үсэг оноолтыг хийх нь зөв.

Үсэг бүхэн өөрийн гэсэн чухал үүрэгтэй. 35 үсэг бүгд л байж үүргээ биелүүлнэ. Тиймээс үсэг голох байдлаар хэрүүл маргаан гаргах нь буруу хандлага. Хамгийн гол нь хүүхэд үсэг авсан байх нь л чухал. Би өөрөө олон жил нэгдүгээр анги төгсгөсөн. Энэ хугацаанд үсэг эрэмбэлэх, худалдахтай холбоотой ийм асуудлыг сонсож байгаагүй" гэв.

-Хүүхдийг ялгаварлан гадуурхах байдалд оруулахгүйн тулд 2009 оноос үсэглэлийн баяр бус тайлант өдөрлөг байдлаар зохион байгуулдаг болсон-

Нийслэлийн 84-р сургуулийн бага боловсролын сургалтын менежер Ц.Нямсүрэнгээс үсэглэлийн баярын арга хэмжээг сургуулийн хэмжээнд хэрхэн зохион байгуулдаг талаар тодруулав.

-Удахгүй сургуулиуд үсэглэлийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Танай сургуулийн хувьд үсэглэлийн баярыг ямар байдлаар зохион байгуулдаг вэ?

Манай сургуулийн хувьд үсэглэлийн баяр гэх ойлголтыг өөрчлөөд олон жил болж байгаа. Цар тахалтай холбоотойгоор сурагчид маань сүүлийн гурван жилийн хугацаанд баяр, бахархалын өдрөө гэр бүлийн хэмжээнд цахимаар тэмдэглэсэн. Ингэхдээ сурсан мэдсэн зүйлээрээ баярлаж, эцэг, эхчүүд нь хүүхдээрээ бахархан өнгөрүүлдэг. Гэртээ цахимаар хичээллэсэн хугацаанд үсэг болгуулсан.

Бусад үед буюу 2009 оноос хойш үсэглэлийн баяр байдлаар бус баяр бахархлын өдөр болгон зохион байгуулдаг болсон. Энэ нь хүүхдүүдийн сурсан мэдсэн зүйлийг нэг стандарт дор эцэг, эхчүүдийн нүдэн дээр харуулдаг болсон юм. Ингэхдээ хүүхдүүд эцэг, эхийнхээ нүдний өмнө үсэг болон тоо бодож сурснаа харуулдаг.

-Хүүхэд медаль авах, шагнал авахын төлөө өрсөлдөөд байгаа нь манай нийгмийн алдаа-

-Тэгвэл үсэглэлийн баяр бус тайлант өдөрлөг байдлаар зохион байгуулахын ач холбогдол нь юу вэ. Үсэглэлийн баяр хийе гэсэн эцэг, эхчүүд ханддаг уу?

-Ханддаг. Гэхдээ бид журмаа барих ёстой. Нөгөөтээгүүр юмс нийгмээ дагаад хувьсан өөрчлөгдөх ёстой. Магадгүй бидний үед үсэг болно гэдэг нь өөрөө сайхан дурсамж үлдээсэн зүйл байж болно. Гэхдээ одоогийн нөхцөлд хүүхдийг ямар нэгэн байдлаар гадуурхаж буй мэт нөхцөл байдал бүрдэх эрсдэлтэй. Учир нь хэн нь А үсэг болж, хэн нь Ю үсэг болох вэ.

Хамгийн гол нь 35 үсэг байтал 50 гаруй хүүхэдтэй ангийн үлдсэн хүүхдүүд хэрхэх вэ гэдгээс хүүхдийн ялгаварлал эхэлж байна гэж үздэг. Түүнчлэн аль нэг хичээлийн аварга хэмээн үнэлдэг. Хүүхэд медаль авах, шагнал авахын төлөө өрсөлдөөд байгаа нь манай нийгмийн алдаа.

Тиймээс бид энэ байдлыг өөрчлөх басхүү хүүхдийг багаас нь ирээдүйн сайн аав, ээж бий болгохын төлөө энэхүү ажлыг эхнээсээ зөвөөр эхлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ сурч мэдсэн зүйлийнхээ баярт өдрөө гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг гэдгийг ойлгох басхүү эцэг, эхчүүд ч зөв үлгэр дууриалал үзүүлээсэй гэдэг үүднээс баяр, бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон.

Ц.Янжиндулам

ШУУД ҮЗЭХ:

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    үсэглэлийн баяраа болиход л болно. Боловсролын яамныхаа...?

  • З
    Зочин

    УБ хотын хүн ам ихсэхийн хэрээр / орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдэхийн хэрээр / мухар сүсэг, биенээсээ илүү гарах илүү болж харагдах / өр зээл тавиад ч хамаагүй / сонин үзэгдэл илт ихсэх болсон. Хуучин УБ хотынхон утасны дугаар, машины дугаар, бусдаас илүүрхэх үзэгдэл бага / байгаагүй/ байсан... Шууд хэлэхэд хөдөөнийхөн хотод олширхороор элдвийн ёс заншил мухар сүсэг бусдаас илүү байх гэх мэт явдал маш ихэссэн. ганцхан жишээ хэлье Дамбдаржаагийн хүүрээс хойш хөл тавих зайгүй болсоноос л харагдана. Ер нь бол УБ-ын утаа огт арилахгүй гэдэг нь баталгаатай болсон.

  • З
    ЗОЧИН

    ХУУЧИН БАЯН ХӨЛ ӨВЧТЭЙ, ШИНЭ БАЯН СЭТГЭЛ ӨВЧТЭЙ. ДУГААРЫГ ХЭДЭН САЯАР ХУДАЛДАЖ АВДАГ БОЛ ОРКУУДЫН ШҮТЭЭН. ВУЛЬГААР.ӨНДӨР ӨСГИЙ, УРТ ХИЙМЭЛ СОРМУУС, ҮНЭТЭЙ МАШИН, ХӨГШИН АВГАЙНУУД НЬ ҮСЭЭ УНЖУУЛЖ ТАВИХ, УРДААС НЬ ХАРАХАД ХӨГШИН ӨРӨВДМӨӨР СЭТГЭГДЭЛ ТӨРДӨГ. ДЭЭРХЭЭС ӨӨР БАЙВАЛ ХҮНИЙГ ЯДУУ ГЭЭД ДОРД ҮЗЭХ.

  • З
    Зочин

    Үсэглэлийн баяр гэж онцын шаардлагагүй баяраа хийхээ л больчих хэрэгтэй ш дээ тэгвэл асуудал гарахаа больчихно Ер нь бие бие дээ онгирч гайхуулдаг нэрлэхүү зангаа больмоор юм хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болдогийг анзаарахгүй юм даа

  • З
    Зочин

    Үсэглэлийн баяр гэж онцын шаардлагагүй баяраа хийхээ л больчих хэрэгтэй ш дээ тэгвэл асуудал гарахаа больчихно Ер нь бие бие дээ онгирч гайхуулдаг нэрлэхүү зангаа больмоор юм хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болдогийг анзаарахгүй юм даа

  • З
    Зочин

    Үсэглэлийн баяр гэж онцын шаардлагагүй баяраа хийхээ л больчих хэрэгтэй ш дээ тэгвэл асуудал гарахаа больчихно Ер нь бие бие дээ онгирч гайхуулдаг нэрлэхүү зангаа больмоор юм хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болдогийг анзаарахгүй юм даа

  • З
    Зочин

    Arai dendnee mongoluud min, baij bgaaga neg haraach yun Russian Ukraine dain, busdiin asuudal, hariulj bgaa malaasaa dor orloo shuu setgehui chin

  • И
    иргэн

    ямар ч ач холбогдолгуй юмаар орсолдоно.унэн тэнэг сэтгэхуйтэй.уншиж бичиж сурч байвал болоо биз дээ ямар ч усэг болсон ямар ялгаа байна. ямар ч дугаар барьсан ялгаа юу байна адилхан хэрэгцээ хангаж байгаагаас хойш наад нэг эд баялагаар орсолдсон тэнэг зангаа орхицгоо хэнд хэрэгтэй юм бэ.илуу их юм илуу зовлонгийн нэмэр

  • И
    иргэн

    ямар ч ач холбогдолгуй юмаар орсолдоно.унэн тэнэг сэтгэхуйтэй.уншиж бичиж сурч байвал болоо биз дээ ямар ч усэг болсон ямар ялгаа байна. ямар ч дугаар барьсан ялгаа юу байна адилхан хэрэгцээ хангаж байгаагаас хойш наад нэг эд баялагаар орсолдсон тэнэг зангаа орхицгоо хэнд хэрэгтэй юм бэ.илуу их юм илуу зовлонгийн нэмэр

  • З
    Зочин

    Үсэг болгодог тэр хуучирсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Эрдмийн баяр болгоод л уншиж бичиж зурж сурснаараа бахархах баярын өдөр болгож тэмдэглэхэд л болно. Сурсан дуугаа дуулж шүлгээ уншиж ээж аавдаа болон багш нартаа талархлын захиа бичиж олон найз нөхөдтэй болсноо тэмдэглэхэд л болно шүү дээ. Ямар үсэг болсноороо биш яаж уншиж цэвэрхэн бичиж сурснаараа бахархдаг өдөр болгох хэрэгтэй

  • З
    Зочин

    Үсэг болгодог тэр хуучирсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Эрдмийн баяр болгоод л уншиж бичиж зурж сурснаараа бахархах баярын өдөр болгож тэмдэглэхэд л болно. Сурсан дуугаа дуулж шүлгээ уншиж ээж аавдаа болон багш нартаа талархлын захиа бичиж олон найз нөхөдтэй болсноо тэмдэглэхэд л болно шүү дээ