Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

Нийгэм
Natsagaa
Унших: 6 мин 12 сек
690
legacy:наагий/278780351_1003292670577182_2248433751644782736_n.jpg

Анх энэ ослын тухай сонсоод харамсах сэтгэл төрсөн. Дараа нь хэргийг нарийн судлаж үзээд зүрх зүсэгдэж, сэтгэл урагдах шиг болсон. Тэгээд л уншигч таныг нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай хэмээн бодож хэргийн гэрч болох Д.Батжаргалын хэлснээр чухам юу болсныг тоймлон хүргэе.

2022 оны дөрөвдүгээр сар. Өмнөговь аймаг орох замд. 21.00 цагийн орчимд

Нэгэн гэр бүлийн гишүүд хоёр автомашин хөлөглөн Өмнөговь аймгийг зорьж явав. Орой болсон учир хоёр машин хоорондоо нэлээд зайтай явж байв. Гэтэл хамгийн ард явсан автомашин нь зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүй ачааны том машинтай замдаа таарчээ. Ачаан дээрээ зөөврийн байшин ачсан байх агаад ойр орчимд нь хүн харагдсангүй. Тэд саадыг тойрч гараад цааш хөдлөтөл "Туслаарай. Хүн байна уу" гэх дуу хаа нэгтээгээс хадав. Эхлээд хөгжим дуугарч байна гэж бодсон ч үгүй гэдгийг мэдээд учрыг мэдэхээр зогсцгоов. Тэд машинаас буугаад нүдэндээ итгэж чадсангүй. Харсан зүйл нь түрүүлж явсан жийп машинд сууж явсан 60 настай Э нь уйлчихсан, хэрхэхээ мэдэхгүй тусламж эрэн тэмтчин хашгирч зогсох нь тэр. Хажууханд нь дүүгийнх нь машины дээвэр хууларч доторх хүмүүс бүгд танигдахын аргагүй болтлоо гэмтэж, амиа алдацгаасан байлаа. Нүдэндээ итгэсэнгүй, тэгээд гэнэт ухаан орж ухасхийн гүйж очицгоов.

ТЭР ҮЕД ЮУ БОЛСОН БЭ?

Түрүүлж явсан жийп машинд 60 настай Э гуай төрсөн охин, хүргэн хүү, төрсөн хүү болон хадам дүүгийн хамт тавуулаа зорчиж явжээ. Гадаа харуй бүрий болсон учир ихэд болгоомжтой явж байж. Гэтэл тэнгэр нураад ирэв үү гэлтэй их чимээ гарч, нэг зүйл ирээд мөргөчих шиг болох үед машин замаас гаран зогсов. Осол ингэж л болсон.

Тухайн үед зам дээр зөөврийн байшин ачсан ачааны хажуугаар жийп машин өнгөрөх үедээ зөөврийн байшингийн буланг мөргөсөн байна. Үүний улмаас жийп машины дээвэр тэр чигээрээ хууларч, дотор нь сууж явсан таван иргэнээс дөрөв нь газар дээрээ өнгөрчээ. Хамгийн хачирхалтай зүйл нь, ачааны машиных нь тэвшээр илүү гарсан зөөврийн байшингийнх нь буланг машин мөргөөд газар дээрээ дөрвийн дөрвөн хүн амиа алдчихаад байхад жолооч хоёр залуу машинаасаа бууж ч ирээгүй аж.

Гэрчүүдийн хэлж байгаагаар осол бодчихоод байхад ачааны автомашины жолооч залуус машинаасаа бууж ирэхгүй байсан учир хүчээр шахуу буулгаж ирээд яагаад тэмдэг тэмдэглээ байршуулаагүй юм бэ гэдгийг асуусан ч тоймтой зүйл хэлээгүй байна. Тиймдээ ч "Хэрвээ зөөврийн байшингийн тэвшнээс илүү гарсан булан дээр цацруулагч тэмдэг тавьсан байсан бол дүү минь харж таарна. Тэгээд тойроод гарна шүү дээ. Гэтэл харанхуйд тэр дээр байгаа зүйл яаж харагдах юм бэ. Дүү минь тэр буланг мөргөчихөж" гэж түүний нагац ах Д.Батжаргал хэлсэн юм.

Амь хохирогч нар 34-56 насны залуус байсан бөгөөд тэдний хоёр нь нэг гэр бүлийн хос юм. Гэр бүлийн хос залуус амиа алдаж, ард нь 3-15 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна.

ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН ХОЁР ҮРЭЭ ХОЁУЛАНГ НЬ АЛДСАН ЭМЭЭ ДӨРВӨН ЗЭЭГИЙН ХАМТ ӨНЧИРЧ ҮЛДЭВ

Урд талын жийп машинд сууж явсан 60 настай Э гуай амьд үлдсэн ч тээж төрүүлсэн хоёр үрээ ослын улмаас хоёуланг нь алдсан. Хэдий харуусалтай ч амиа алдсан охиныхоо дөрвөн бяцхан үрийг харж хандаарай гэсэн бурхны даалгавар гэлтэй ямар ч гэмтэл аваагүй байна. Өдгөө тэрбээр дөрвөн бяцхан зээгээ харж хандангаа талийгаач нарын араас хойдохын буян үйлдэж сууна.

Хүүхдүүд 3-15 насных. Энэ жил есдүгээр анги төгсөх том хүү нь гурван балчир дүүгээ харж хандах хүндхэн даваатай нүүр тулсан. Дүү нар нь "Ээж, хаачихсан юм бэ. Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ" гэж өдөр бүр шахуу нэхнэ. Арай ухаан орж, юмны наадах цаадахыг ойлгох болсон 10 настай охин дүү нь олны нүднээс далд мэгшин уйлах нь сэтгэлийг нь хамгийн ихээр эмзэглүүлнэ.

Тэр гурван дүүгийнхээ төлөө ямар хүн болж, юу хийх ёстойгоо ухаарч ойлгож байгаа ч чухамхүү яаж, хэрхэн гэдэгт барьц алдана. Тиймдээ ч эцэг, эхийгээ алдсан энэ хар бараан дурсамжаас зугтаж аль болох хичээлдээ анхаарч, дүү нартайгаа ойр байхыг хичээх аж.

Харин эмээ Э-гийнх нь хувьд ослоос хойш хэсэгтээ л шокны байдалтай байж байсан аж. Удалгүй өнчирч үлдсэн дөрвөн зээгийнхээ төлөө амьд явах учиртайгаа ойлгож, сэтгэл дотроо бүх зовлон, шаналалаа түгжиж нуув. Ингээд л талийгаач нарын хойдын буяныг үйлдэж, улмаар дөрвөн зээгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг хөөцөлдөж эхэлсэн байна. Гэвч өнчирч үлдсэн хөгшин, залуу эдгээр таван хүн тэтгэврийн 550 мянганаар амьдрахаас өөр аргагүй болжээ.

Шалтгаан нь энэ

Дээрх дөрвөн хүүхдийн ээж, аав болох 42 настай С болон 34 настай М нарыг өнгөрсөн долоо хоногт хөдөөлүүлжээ. Ингээд оршуулганы зардал хөөцөлтөл өгөх боломжгүй гэдэг хариу сонсож. Энэ талаар хүүхдүүдийн эмээ Э хэлэхдээ "Осол гарах үед хүргэн хүү минь жолоо барьж явсан юм. Би урд суудалд суусан байсан. Харин арын суудалд төрсөн охин, хүү хоёр минь, бас талийгаач нөхрийн минь дүү хамт явсан. Осол гэнэт л болсон. Тэр дөрөв минь газар дээрээ өнгөрсөн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л байна. Юу хэлэх, яахаа ч мэдэхгүй юм. Охин, хүргэн хоёроос минь үлдсэн энэ дөрвөн хүүхдийн гарыг нь ганзаганд хүргэчихээд л тэнгэрт халих юмсан гэж бодох юм. Үгүй ядаж л оршуулганы зардал авах гэтэл "Хүргэн хүү чинь нийгмийн даатгалын шимтгэлийг 28 сар л төлсөн байна" гээд өгөөгүй. Харин охин маань 36 сар төлсөн юм байна. Тэгээд оршуулгын зардал болох нэг сая төгрөгийг нь өгсөн.

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь өнөөдрөөс хөөцөлдөх санаатай. Бас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд ар гэрт нь буцалтгүй тусламж үзүүлдэг юм байна. Тэрийг нь хөөцөлдөж үзлээ. Гэтэл сар нь хүрэхгүй байна гээд тэр тусламжийг хүүхдүүдэд нь өгөхөөс татгалзсан. Бид тав цаашид яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Байр, машины зээлтэй. Зээлээ төлөхгүй бол банк хурааж авах нь ойлгомжтой. Сардаа ганц миний тэтгэврийн 550 мянгаас өөр орлоготой. Гэтэл яаж тэр их зээлийг төлөх билээ" гэж учирласан юм.

Э гуайн төрсөн охин М болон хүргэн хүү С нь амиа алдахаас өмнө өөрсдийн гэсэн бизнестэй, тогтсон орлоготой байж. Хэдий орлоготой ч орон сууц, автомашины, бизнесийн зээлтэй байх нь ойлгомжтой. Одоо энэ бүхний зээлийг төлбөрийг төлөх хүн байхгүй. Бизнесийг нь зарлаа гэж бодоход том хэмжээний эргэлттэй биш учир зээлийн өрөө дарж хүчрэхгүй. Орон сууцыг нь зарж жижгэрүүлээд банкны өрийг дарлаа ч зөрүү гээд шальтай юм олдохгүй. Ингэж л нэгэн гэр бүлийн амьдрал хариуцлагагүй нэгнээс болж сүйрч, үр хүүхэд нь амьдын хагацал үзэн өнчирч үлдээд байна.

ГАНЦХАН СЕКУНТ-БҮХ НАСНЫ АМЬДРАЛ

Том хүү нь бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Учир нь үе тэнгийнхээ хүүхдүүдийн амны зугаа болохоос санаа зовсон гэж эмээ нь бидэнд учирласан.

Осол болохоос өмнө эдгээр дөрвөн үрс аав, ээжийнхээ хамт дулаахан гэрт аз жаргалтай сайхан амьдарч байлаа. Одоо харин хэн наашаа гэх бол, 60 настай эмээ минь битгий л тэнгэрт хальчихаасай билээ, банкны хүмүүс ирээд байрыг минь хураачих вий дээ гэсэн айдас, шаналал дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ бүхний хажуугаар ижий, аавыгаа санан бэртгэх сэтгэлийн зовлон хүүхдүүдийн бяцхан зүрхийг нь яаж зүсэж байгаа бол гэдгийг бодохоос зүрхшээмээр. Одооо тэд цаашид яаж амьдрах бол. Ирээдүйд тэднийг юу хүлээж байгаа бол.

Тиймээс л жолооч та хөдөө орон нутагт зорчихдоо хурдаа тохируулж байгаарай.

Мөн том оврын жолооч та автозамын зорчих хэсгийг чөлөөлж, тусгай тэмдэг заавал байршуулж байгаарай гэдгийг сануулъя.

Бид энэ нийтлэлээрээ хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Харин жолооч нарт сонор сэрэмжтэй байхыг сануулж буйг цохон тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

Хуваалцах:690

СЭТГЭГДЭЛ (69)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    МОНГОЛ ТӨР БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АРД ТҮМЭН ХҮНД ИЙМЛ ҮЕД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАН ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ АЯН ӨРНҮҮЛЭХ ЮМСАН

  • З
    Зочин4 жил өмнө

    Зарим жолооч зорчих хэсгээ чөлөөлөлгүй зогсдогоо болих хэрэгтэй. Хэрвээ чөлөөлж зогсох боломжгүй байгаа бол анхааруулах тэмдгээ тавих хэрэгтэй. Замаа чөлөөлөлгүй тавьсан машинаас болж хохирсон хүн цөөнгүй байдаг бололтой.

    Bugd l hurd hetersn gd bh ym uud blod hmus zvd bhd joloochig buruutgah n teneg uildel ym

  • З
    зочин4 жил өмнө

    ийм болсон машинаас амьд үлдэнэ гэдэг ховор ийм болтлоо хөрвөөнө гэдэг хурд хэт хэтэрснийх

  • З
    зочин4 жил өмнө

    ийм болсон машинаас амьд үлдэнэ гэдэг ховор ийм болтлоо хөрвөөнө гэдэг хурд хэт хэтэрснийх

  • И
    Иргэн4 жил өмнө

    Тэр байр зээлээр авахад маш өндөр үнэтэй амь нас, эрүүд мэндийн даатгал хийгддэг байгаа. Тэрийг судлаж үзээрэй гэж хэлмээр байна. Даатгалын байгууллага ч гэсэн ухамсраараа энэ асуудалд хандаасай.

  • З
    Зочин4 жил өмнө

    Зөөврийн байшин ачсан машины орк жолооч машинаа замаас холдуулж, жипний жолооч хурдаа сааруулж явах байсан юм. Аль алинд нь буруу байна

  • З
    Зочин4 жил өмнө

    Том тэрэгнүүд бүгд аюулгүй байдлыг маш сайн хангаж байх ёстой. Тэмдэг тэмдэглэгээг маш сайн байршуулж, гэрлэн тэмдэглэгээ их чухал. Илүү гаргаж ачих бол үзүүрт нь гэрэл тавих ёстой. Ийм бүрэн бус тээвр йн хэрэгслүүдийг шууд замд нь зогсоож явуулахгүй бх хэрэгтэй

  • Z
    zochin4 жил өмнө

    ter 2 joloochoosl bolson yum bishvv iim hetsvv bolson huurhii hvmvvsiig uls anhaarah bgaa

  • Э
    энэ чинь одоо байгаа хүмүүсийн нийтлэг дүр зураг4 жил өмнө

    энэ чинь одоо байгаа хүмүүсийн нийтлэг дүр төрх амьдрахын тулд зээл авч байна. зээлээ төлөхийн тулд амьдарч байна. хоолны мөнгөнөөс илүүг олохгүй олж чадахгүй байгаа болохоор өдөр бүрийн үнийн өсөлтөнд ард иргэд чинь энэ мэтчилэн дарлуулж үхсэн ч үхэж чадахгүй амьд үлдсэн нь амьдарч чадахгүй шармахтайгаа хатаж байхад их сэргэлтийн бодлого ч билүү сүртэй нэртэй том юм яриад хуцаад байх юм даа. гэнэт үхвэл ард үлдсэн хүмүүс нь бөөн бөөн өрөнд унаад үхэж ч чадахгүй яах ёстой вэ

  • З
    зочин4 жил өмнө

    :Дэндүү харамсалтай юм болжээ, хөөрхийдээ 4 хүүхэд, эмээ машин барьж явсан хүн хурд ихтэй байж дээ. Түүнээс саад тойрч яваа машин хурд багатай бол ийм том осол гармааргүй юм. Том тэрэгний жолооч зам чөлөөлж зогсоогүйгээс хамаг хэрэг мандсан байна. Тэр хүмүүс дор хаяж оршуулгын зардлыг даах хэрэгтэй юм шив дээ. Эмээ 4 зээгээ харж өсгөж сардаа 550+400- гаар амьдрахаас өөр аргагүй, Энэ хүмүүсийн болгоомжгүй, хэнэггүй байдлаас л болж олон хүн хохирчдээ. Бусад хүмүүс сургамж аваасай. Танайханд гүн эмгэнэл илэрхийлье.

  • 4
    44 жил өмнө

    Аа нэг далдгар онгироо юм үзээгүй новш л жолоодож яваа биз.шөнө ч гэсэн гэрэлд харагдана холуур аажуу зөрсөн бол зүгээр бх бсан.дэндүү хурдтай явсан бна.хайран гэмгүй хүмүүс нэг хэнэггүй жолоочоос болжээ.төр яахаараа төлөх ёстой билээ нөгөө хүмүүсээр төлүүлээч

    Энэ жолооч өөрөө маш хурдтай давхиж байгаад л зөөврийн байшин ачсан машиныг хүчтэй шүргэж осол гаргасан байна.

    • И
      Иргэн4 жил өмнө

      Эргүү мал !!! Чи ч гэсэн энэ зам дээр ингэж л явж чамд бас ийм л юм зүйл болох байсан!!! Яаааач харсан энэ эргүү мөнгө бодож ачаагаа тээврийн хэрэгсэлээс илүү гаргаж ачсан тохиолдолд тэмдэг тэмдэглэгээг хийх ёстой энэ бол 200% том ачаа ачсан машины буруу !!! Тэгээд ядаж замаас яагаад холдуулж замаа чөлөөлөөгүй вээээ!!!!!

    Эвий дээ энэ үлдэж байгаа хүүхдүүдэд хандив өргөж туслая хүмүүсээ

  • G
    Gana4 жил өмнө

    Hairan saihan hvmvvs.Yamar haramsmaar.Bvgdeeree neg wmyg yarih tsag boljee.Dandaa badar barij bolohgvi ee.Tur tusalsangvi l geh wm .Ene mashiny daatgal deer ih anhaaral handuulmaar .Hen buruutai talyn daatgalyn kompani bvh zardlyg tuldug sistem europad vilchildeg.Yaagaad Manaid uur bh estoi gej

    Hairan saihan hvmvvs.Yamar haramsmaar.Bvgdeeree neg wmyg yarih tsag boljee.Dandaa badar barij bolohgvi ee.Tur tusalsangvi l geh wm .Ene mashiny daatgal deer ih anhaaral handuulmaar .Hen buruutai talyn daatgalyn kompani bvh zardlyg tuldug .

  • И
    Иргэн4 жил өмнө

    Зарим хүмүүс ял хүлээлгэх, шоронд хорих тухай бичиж, зарим нь нийгмийн даатгал төлсөнгүй гэж шүүмжлэх. Ийм зовлон үзээгүй хүн энэ тухай санаанд нь ч орохгүй тэгэхээр мэддэг юм шиг битгий хамаагүй бич. Хэдэн дүү нар минь өрөвдөлтэй байна. Сайхан ах нар минь эгч минь хайран байна. Хамар доорх хагархай гэгчээр та бүхэн хамаагүй битгий санаа оноогоо бичээд байлдаа. Би ч өөрөө ярьж чадахгүй халгаад байхад ...

    Арчаагүй 2 жолоочийг шоронд хатаа

  • З
    Зочин4 жил өмнө

    Яг ийм тохиолдолд учирч байлаа том машин ямар ч тэмдэг тэмдэглэгээгүы зам дээр машинаа тавиад гүвээний цаана зогссон байсан. Давж орж ирээл гэнэт харсан эсрэг урсгалд машин байгаагүй тулдаа амьд үлдсэн. Эвий минь ум ма ни бадмэ хум

    Яандаа эвий минь гэж 😢😭 ум ма ни бад ми хум🙏🙏🙏🙏 Энэ ачаа ачсан машины ард нэгч гэлтаах зүйл алга яааж ийм новшийн байдаг байнаа. Данхаасан том юм аччихаад !!!! Бид анхаарал болгоомжтой явлаа гэхэд ийм эргүү мөнгө бодсон гайнуудаас болж хэчнээн хүний амь үрэгдэж байгаа билээ !!!! Өдөр шөнө гэтэлгүй холын зам аймаар болжэээ!!!! Өр зээлийн төлүүлөх хэрэгтэй нялх бүтэн өнчин үлдсэн үрсүүдэд нь гудамжинд гаргах юмуу !!! Өр зээлийн төлөх ч багадан

  • И
    Иргэн4 жил өмнө

    Улсад буян үйлдэх төсөв байхгүй. Халамжаар эсвэл тэтгэмжээр амьдардаг хүмүүсийг үзэн ядах хэрэгтэй.

  • И
    Иргэн4 жил өмнө

    Улсад буян үйлдэх төсөв байхгүй. Халамжаар эсвэл тэтгэмжээр амьдардаг хүмүүсийг үзэн ядах хэрэгтэй.

  • U
    Unen4 жил өмнө

    Tov ovriin jolooch nar iim achaand tsatsruulagch heregleh heregtei.archaagui heneggui bdlaasaa busdiig zovlond unagajdee.

  • У
    Уур минь хүрч бна4 жил өмнө

    Бузрын хар амиа бодсон хулгайчууд өөрсдөө үхэж далд орохгүй бусдад үргэлж гай болох юмаа. Иймэрхүү новшнуудыг шоронд нь насаар нь хашрааж байж бусад амиа бодогсдод анхааруулга болгох хэрэгтэй!!!😡😡😡😡

  • З
    Зочин4 жил өмнө

    Алтжингийн Алтан талийгч болоод өр нь цайрсан гэж дуулдаад байсан. Тэгвэл яагаад энэ залуусын зээлийг үр хүүхэд, үлдэж хоцорсон настай эх нь төлөх ёстой гэж. Бид бүгд тэгш эрхтэй

    • Б
      бараг л үнэн шүү4 жил өмнө

      үнэн хэллээ хөө

  • M
    mongol hvn4 жил өмнө

    um mani badmi hum Ene tom ovriin achaanii mashini ard tom ovriin tusgai achaa teeverlej bna gesen temdeg alga bn sh dee ....vvndee hariutslaga tootsoochee!!! zamd garhaasaa umnu temdeg temdgelgee tawisan eseh deeree anhaarachee jolooch naraa !!!

  • И
    Иргэн4 жил өмнө

    Ум ма ни бад ми хум. Манай энэ хүнд даацийн зарим жолооч нар арай хэтэрхий ядаж харанхуй шөнө зогсохдоо замаа бүрэн чөлөөлж аваарийн дохиогоо өгч дүрмээ баримталмаар байгаа юм. шууд л зам дээр зогсчихоно их дураараа. ЗЦГ-с ийм хэргүүдийг маш сайн ул суурьтай шалгаж хариуцлагын тогтолцоог чангаруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний амь нас ийм жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж үрэгдсээр байхуу. Машин мөргөөд осол болчоод байхад иргэн болон жолоочийн үүргээ ухамсарлахгүй гарч ирж туслахгүй байсан гээд бичсэн байна. Хэрэв энэ үнэн бол хүндрүүлэх ялтай байдаг биздээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг иржээ. Яг үнэндээ бидэнд амьдралын баталгаа алга. Нэг байранд орсон нэртэй. Ипотекийн зээлээр. Минийх л гэхэд одоо 8 жил дутуу. Ойр зуурын ахуйн асуудлаас үүдэлтэй өр шир хоолой дээр хутга тулгана. Хүүхдүүдийн ирээдүй шийдгүй, асуудал хунзаараа. Нийгэм бөөн айдас хүйдэс. Ийм байхад жишээ нь бид аавынх руугаа, хадмынх руугаа, аялалаар, хөдөөшөө салхи татуулан давхих нөхцөл байна уу? Ингэх нь хэр оновчтой зүйл вэ? Нэг секундын дотор л амьдрал шийдэгдэнэ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Өнөөдөр тээвэр хийдэг жолооч нар овор ихтэй ачаанаасаа ядаж цагаан гялгар тор уячих сэргэлгүйгээс хүний амь амьдаралд шууд дайсагнаж байнашдээ. Цацруулагч ослын тэмдэг тавиагүй ачааны машины жолоочийг хатуу шийтгэ.

  • Э
    Эвий эвий4 жил өмнө

    Өрөвдчихлөө ямар хатуу хорвоо вэ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Хэцүү юм болжээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон болохоор туслах хүмүүс зөндөө байна байхаа.

  • И
    иргэн4 жил өмнө

    Еээ эвий дээ. Уйлчихлаа. Ямар ч хэцүү юм дээ

  • 5
    5554 жил өмнө

    Жолооч хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явах ёстой. Мөн амьдралд ийм л шалтгаанууд байдаг учраас нийгмийн даатгалыг зайлшгүй төлөх шаардлагатай байдаг юм. гэтэл манайхан нийгмийн даатгалыг зөвхөн тэтгэвэрт гарахад л хэрэгтэй гэж хардаг.