Суудлын автомашин замын хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Орон нутгийн замд зорчиж явсан суудлын автомашин онхолдож нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй У автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид ослын газар ажиллаж цогцсыг гарган 09:54 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн байна. Харин жолооч болон 24 настай эмэгтэй Б-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.