М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
30
legacy:batbayar soyolin ded saud/9b840e5bd61cf8e55dd736d7cd8edc0a.jpg

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа.

-Үндэсний их баяр наадмын найруулагчид ямар хүмүүс яригдаж байгаа вэ. Хэзээ сонгон шалгаруулах вэ?

-Энэ жил Үндэсний их баяр наадмын уламжилт хэлбэрээр зохион байгуулна. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар Шадар сайдын ахалдаг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллана. Түүнд дотор урлаг соёлын салбар хороо хуралдаж, Үндэсний их баяр наадмын найруулагчийг сонгоно. Бид нийт 19 хүний нэр гаргаад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд санал болгохоор тодорхойлсон байгаа.

-Сонгон шалгаруулалт хэзээ вэ?

-Баасан гарагт буюу энэ сарын 13-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдана. Энэ хорооны хуралд бид нэрсээ танилцуулж, улмаар Үндэсний их баяр наадмыг найруулах найруулагч тодорно.

-Баяр наадамд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Баасан гарагийн хурлаар батлагдах болов уу.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Би

    Наранбаатар найруулсан нь хамаагүй дээрдээ нөгөө хэро баатар л хэрэггүй шүү баяр наадмын нээлт ямар бх ёстой юу үзүүлэх ямар тавилттай бх урлагийн тоглолтоор хөгжлийн түвшинг хэрхэн харуулах тайз энэ тэр ньямар бхыг огт мэддэггүй нөхөр бна ээ шүү

  • З
    Зочин

    Наранбаатар л найруулсан нь дээр дээ.Арай дөнгүүр нь.тэр Тамир Цоггэрэл Наранзун эд нар нь найруулагч биш шдээ

  • З
    Зочин

    Наранбаатар л найруулсан нь дээр дээ.Арай дөнгүүр нь.тэр Тамир Цоггэрэл Наранзун эд нар нь найруулагч биш шдээ