Д.Сосорбарам: Монголынхоо төлөө зүтгэсэн болгоныг цагдан хорьдог мунхаглал газар авлаа

Улс төр
UBn teamУнших: 1 мин 12 сек
10
legacy:sosorburam/279509407_1046320322649602_8384262743434779335_n.jpg

Нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг Хэлмэгсэдийн хөшөөний дэргэд зохион байгуулж байна. Уг цуглаанд гавъяат жүжигчин Д.Сосорбарам залуусын төлөөллийн хамт оролцож байна. Энэ үеэр Д.Сосорбарам “Бид түүахийн үнэнийг мэддэг байх, судладаг байх хэрэгтэй. Элбэгдорж Ринчино гэдэг хүний гараар хөнөөгдсөн хүмүүсийн нэрс энд бичээстэй байна. С.Бодоо, Д.Данзанг хэний гараар хөнөөсөн бэ.

legacy:sosorburam/278920197_429770385181619_5675288435068811918_n.jpg

Хамгийн аймшигтай нь Д.Сүхбаатар гэдэг хүн тухайн үед Данзангийн цүнх баригч байж. Одоогийн хэллэгээр шүү дээ. Ингээд Сүхбаатараар С.Бодоог хөнөөлгөөд, С.Бодоогийн цүнх баригч байсан Х.Чойбалсангаар Д.Данзанг хөнөөлгөсөн байгаа юм. Шүүхгүйгээр буудсан. Энэ баримт бэлээхэн байна. Сталины даалгавраар Гэндэнг гэрийн хорионд байлгаж байгаад буудаж хороосон.

legacy:sosorburam/Tamga.jpg

А.Амар сайдыг Сталины тушаалаар хороосон. А.Амар сайд хэлсэн байдаг. "Би Монгол Улсын иргэн. Тиймээс Монгол Улсын шүүхээр шийтгүүлэх ёстой. Гэхдээ би Зөвлөлийн ард түмэнд хайртай. Би бол комунист хүн" гэж хэлээд буудуулсан. Үүнээс гадна би нэг тоо баримт хэлье. 1938 онд Хөвсгөл аймгийн найман сумын 58 гавж, 34 маарамба зэрэг буддын шашны дээд түвшний 102 хүнийг баривчилж 97-оог нь ямар ч шүүхгүйгээр газар дээр нь буудаж хороосон.

legacy:sosorburam/279823194_1735250450147521_465550797425143553_n.jpg

Үлдсэн тавыг нь 10 жил хорьж, ар гэрийнхнийг нь хэн ч биш болгосон. Энийг хэн хийсэн бэ. Сталины даалгавраар Х.Чойбалсан Жамцын Баясгалан гэдэг хүнд үүрэг хийлгэсэн. Энэ түүхийг судалсан. Үнэн нь батлагдсан. Сүүлийн үед хэд хэдэн Ерөнхий сайдаа барьж хорилоо. Монголын эдийн засгаа эргэлтэд оруулах гэсэн хүмүүсээ харааж зүхсэн явдал үргэлжилсээр байна.

legacy:sosorburam/279763402_373172521527137_6152951997553008336_n.jpg
tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сосорбарам

    Би өөрөө Ард кино театрыг луйвардаж аваад хэлмэгдсэн хүн шүү. Намайг Путин хорлох гэж байна. Путин миний Ард кинотеатрыг булаах гэж байна. Би Ард кинотеатрын төлөө биш ард түмнийхээ төлөө үхнээ. Би тийм мундаг зоригтой хүн шүү.