УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд ХИЛИЙН ХОРИГ тогтоох эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Amartuvshin gishuun/amar.jpg

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын гишүүдэд хилийн хориг тогтоох саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах шийдвэр гаргасан.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хилийн хориг тогтоох эсэхийг өнөөдөр хэлэлцэх юм байна. Уг нь 15.30 цагаас товлосон ч шүүх танхимын хүртээмжгүй байдлаас шалтгаалж одоо хүртэл хуралдаж эхлээгүй байгаа аж.