Монгол охин Унгарын Улсад аварга болсноор ДАШТ-д оролцох эрх авчээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:10.23/62ea25d7958cb.jpeg

Унгар улсын өсвөрийн шатарчдын АШТ-ий шигшээд 14 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Дебрецен хот /DEAC/ клуб, Champion professional online chess клубийн тамирчин Д.Нандин-Эрдэнэ түрүүлжээ.

Унгар улсын Эгэр хотод өнгөрсөн сарын 23-31-ний хооронд болсон тус тэмцээнд Д.Нандин-Эрдэнэ нэг өргийн өмнө түрүүлэх болзол хангаж аваргалснаар өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авчээ.