Уран гулгалтын сургалтад хамрагдсан 50 сурагч тайлан тоглолтоо хийнэ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:uran gulgalt/мм.jpg

Гэрэл зургийг: Мөсөн өргөө

Монгол Улс 60 жилийн дараа уран гулгалтын богино хэмжээний сургалтыг 7-р сарын 25 -ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн билээ. Тус сургалтыг Япон улсаас Г.Марал-Эрдэнэ багш "Степпэ Арена" ХХК-ын урилгаар ирж 14 хоногийн турш 6 удаагийн оролттой хичээллэсэн юм. Тэгвэл 8 сарын 8-ны 11 цагт сургалтад хамрагдсан 50 сурагч уг сургалтаар сурсан мэдсэнээ гэр бүл, найз нөхдөдөө уран бүтээлийн тайлан тоглолтоор үзүүлэх гэж байна.

Үүнд:

-Хүүхэд тус бүрийн үзүүлбэр,

-Б.Марал-Эрдэнэ багшийн ганцаарчилсан тусгай үзүүлбэр

-Хосын үзүүлбэр багтжээ.

Энэхүү тайлан тоглолт нь үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд сургалтад хамрагдсан 50 хүүхдийн хамгийн балчир нь 4 настай суралцагч юм.

legacy:uran gulgalt/нас.jpg

4 настай суралцагч

Эх сурвалж: "Степпэ Арена" ХХК-ын хэвлэл мэдээллийн алба