0-19 настай хүүхдүүдийн уналт, таталтын эмийг 100 хувь үнэгүй олгоно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/тархины саажилт.jpg

Олон улсад ашиглагддаг уналт таталт өвчний эмнэлзүйн удирдамжид уг өвчний үндсэн эмчилгээнд 21 төрлийн ерөнхий нэршлийн эм хэрэглэнэ гэж заасан байдаг.

Үүний дагуу ерөнхий болон худалдааны нэршлийн эмүүдийг жагсаалтад оруулсан бөгөөд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлттэй олгохоор болсон байна.