22 жил гал унтраах автомашины жолооч хийсэн ОБЕГ-ын ажилтан гавьяаны амралтдаа гарахдаа автомашиндаа хүндэтгэл үзүүллээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
legacy:obeg/297238453_3829732233817322_5709708348771725805_n.jpg

Гавьяаны амралтдаа гарч байгаа гал унтраах автомашины жолооч олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн автомашиндаа хүндэтгэл үзүүлж байгаа гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр түгсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан билээ.

Энэ зургийн эзэн бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм.

Тэрбээр эх орон, ард түмнийхээ төлөө 22 жил үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

legacy:obeg/297382634_3829732217150657_3358410204001633522_n-75zxysvrjkxp58w15yg498l5sziy89i5g7fqrrlajpc.jpg