ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл ирээгүй байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:anandbazar gishuun/ZA1.jpg

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаж байсан ч шүүхээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Цаашлаад МАН-ын гишүүнчлэлийг сэргээх эсэх асуудал яригдаж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын намын гишүүнчлэлийг сэргээх үү?

-Надад ямар нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагаас гэм буруугүй, хэрэг хаагдсан зэрэг бичиг баримт нэг ч ирээгүй. Тиймээс үнэн зөв мэдээлэл гэдгийг нь мэдэхгүй учир энэ тал дээр надад мэдээлэл алга.

-Хэрэв хуулийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл ирвэл гишүүний асуудлыг хэрхэн хөндөх вэ?

-МАН өөрөө үүнийг үнэлж үзэх ёстой. Энэ нь ёс зүйн зөрчил учир намын нийтлэг эрх ашиг, зарчимд нийцэж байгаа эсэхийг МАН-ын хяналтын байгууллага үнэлж, дүгнэж үзэж байж шийдвэр гаргана. Би дангаараа бусдыгаа төлөөлж тайлбар хэлж болохгүй.

-Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал өмнө нь МАН-д яригдсан уу?

-2021 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлсэн. Түүнээс хойш огт яригдаагүй.