СУРВАЛЖИЛГА: Ажил дээрээ хоног төөрүүлэх ШҮҮГЧДИЙН ТУСЛАХ

Нийгэм
Altanzagas
Унших: 7 мин 52 сек
140
legacy:2025/12/38/NewFolder1/shuukh1.jpg

Одоогоос яг зургаан жилийн өмнө буюу 2016 онд УИХ-ын 42 дугаар тогтоол батлагдаж, бүх шатны шүүхүүдийн шүүгчдийн орон тоог шинэчлэн тогтоосон байдаг. Ингэхдээ тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зэрэг асуудлыг харгалзан үзэж орон тооны хязгаарыг баталсан юм.

Гэтэл өнөөдөр хүн амын нягтаршил нийслэл Улаанбаатар хот руу чиглэж, дүүргүүдийн хүн амын өсөлт эрс нэмэгдсэн. Гэвч шүүгчийн орон тоо зургаан жилийн өмнөх үетэй адил түвшинд байгаа нь иргэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай авах нь битгий хэл хуулинд заасан хугацаа буюу 90 хоногийн дотор ч хэрэг маргаанаа шийдүүлж чадахгүйд хүрдэг.

Түүнээс гадна шүүгчдийн тоо бага байгаа нь нийт шүүгчид хийгээд шүүгчийн туслах, нарийн бичиг нар маш их ачаалалтай ажиллах үндсэн шалтгаан болж буй юм. Тиймээс UBN.mn сайтын сурвалжлах баг ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчид болон шүүгчийн туслах, нарийн бичиг нар хэр их ачаалалтай ажилладаг, мөн ажиллах орчин нөхцөл бодит байдал дээр хэр байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

legacy:худ иргэний шүүх/худ иргэний шүүх.jpg

Тус шүүх нь маш их ачаалалтай ажилладаг шүүхүүдийн нэгд зүй ёсоор ордог. Нийт 11 шүүгчтэй ч хоёр шүүгч түдгэлзсэн, нэг шүүгч декритийн амралт авсан учир бусад шүүгчдэд ирэх ажлын ачаалал хийгээд хэргийн тоо 2-3 дахин нэмэгдсэн байна.

Гэтэл энэ нөхцөл байдлыг иргэд нүдээр үзэж, чихээр сонсож байгаагүй тул тэдний ачаалал ямар өндөр байдаг талаар огт мэддэггүй юм. Тиймээс бид шүүгчдийн ачаалал нөхцөл байдал дээр ямар байгаа талаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болороос тодрууллаа.

Нэг шүүгч 209 хэрэг шийдвэрлэх ёстой батал өнөөдрийн байдлаар 620 хэрэг ногдож байна

legacy:худ иргэний шүүх/дарга.jpg

Нэг шүүгч дунджаар 209 хэрэг шүүх боломжтой байдаг. Гэтэл бодит байдал дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч одоогийн байдлаар 620 нэхэмжлэл хүлээн авсан байна. Энэ нь ойролцоогоор 3 дахин ачаалалтай ажиллаж байгаа юм. Энэ ачаалал нь дан ганц шүүгч гэлтгүй шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн дарга нарт маш ихээр нөлөөлдөг. Тиймээс ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Цаашлаад ачааллаа дийлэхгүй байгаа учир ажиллах хүчин, хүний нөөцийн асуудал давхар яригдаж байна. Тогтвортой ажиллах боловсон хүчин байхгүй болох, бусад шүүх рүү шилжих, шүүхээс гарах зэрэг асуудал яригдаж эхэлдэг. Тиймээс үүнийг зохист байдалд хүргэхийн тулд шүүгчийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, ачааллыг багасгах шаардлагатай болж байгаа юм. 2016 оноос хойш шүүгчдийн орон тоог огт нэмээгүй. ШЕЗ-ээс шүүгчдийн тоог нэмж болохгүй. Учир нь УИХ-ын тогтоолоор л батлах боломжтой" гэв.

Дээр дурдсанчлан ажлын хэт их ачааллаас үүдээд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал ч нэн тэргүүнд яригдана. Шүүгчийн туслахууд байнга солигдож, нарийн бичгийн дарга нар ч тогтвортой ажиллахгүй байх нь шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Энэ талаар шүүгч Ц.Оюунбилэг дараах зүйлийг ярьлаа.

Нэг жилийн хугацаанд 8 туслах солигдож, 8 хүнийг сургаж ажилласан байна

legacy:худ иргэний шүүх/шүүгч.jpg

"Нэг шүүгчид оногдож байгаа хэргийн тоо их байгаа нь шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөх, цаашлаад хуульд заасан хугацаандаа хэргээ шийдвэрлүүлэх боломж нь багасдаг. Шүүхийн ажлын ачааллыг багасгахын тулд шүүх байгууллагын хуулийг батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хууль батлахад цаг хугацаа, төсөвтэй холбоотой асуудлууд байдаг бол "Шүүгчийн сэлгэн ажиллах журам"-ыг эргэн харах хэрэгтэй байгаа нь ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс харагдаж байна.

90 хоногийн хугацаанд хэрэг, маргааныг шийдээд дуусчихсан байх ёстой. Гэтэл 90 хоног дотроо хурлаа зарлаж чадахгүй, хурлын оочирт орж чадахгүй байна. Энэ бол өнөө л ачаалал хэт их байгаагаас буюу механик өсөлттэй шууд хамааралтай. Энэ нь иргэний эрх ашиг хөндөгдөх түүнээс гадна шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичиг нарын эрүүл мэндийн асуудал хийгээд ажлын тогтвортой байдалд шууд нөлөөлж байна.

Миний хувьд өнгөрөгч 2021 оны аравдугаар сараас хойш нийтдээ 8 туслах солигдсон байна. Нэг жилийн хугацаанд шүүгч 8 туслахыг сургаад, хэргийн шийдвэрлэх ажиллагаа явуулна гэдэг нь шүүгч 8 хүн сургаж байна гэсэн үг. Тиймээс иргэд шүүхэд итгэх итгэл буурах, хууль заасан хугацаанд шүүгч хэрэг маргаан шийдвэрлэхгүй байна, ажиллагаагаа явуулахгүй байна гэх зэргээр сахилгын хороонд гомдол их гаргадаг. Гэтэл бодит байдал дээр шүүгч хэрэг, маргааныг дуусгая гэсэн ч механик өсөлтүүдтэй холбогдуулан шүүгч ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа юм.

Нөгөө талаар иргэдийн буруутгаж болохгүй. Нэгэнт л хуульд заасны дагуу 90 хоногт багтаан хэрэг шийдвэрлүүлэх ёстой гэж заасан бол шүүхээс эрхээ шаардах нь зүй ёсны асуудал юм. Тиймээс иргэдэд бид гомдох үндэслэл байхгүй. Тиймээс ШЕЗ энэ ачааллыг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр мэдрэмжтэйгээр хандаж, журмууддаа өөрчлөлт оруулж, өндөр ачаалалтай шүүхүүдийн ажлыг дундажлах нөхцлийг хууль батлагдах хүртэл журмаараа зохицуулаасай гэж шүүгч бид харж байгаа. Тиймээс 2023 онд "Шүүх байгуулах тухай хууль" УИХ-ын намар болон хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байгаа юм" гэлээ.

Харин нарийн бичгийн дарга нар ажлын ачааллаас үүдээд зарим тохиолдолд ажил дээр хонох тохиолдол байдаг тухайгаа ярьсан юм. ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Г.Булгантамир,

Ажлын ачааллаас шалтгаалаад зарим үед ажил дээрээ хонох тохиолдол ч гардаг

legacy:худ иргэний шүүх/нарийн бичиг.jpg

"Ажлын цаг журманд зааснаар 8 цаг байдаг. Төрийн албанд ажиллаж байгаа хэдий ч ажлын 8 цагтаа ажилладаггүй. Өглөө ажилдаа 06:30-07:00 цагийн хооронд ирдэг. Ажлын цаг 08:30-17:30 цаг хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд маш их ачаалалтай ажилладаг. Хоол идэх ч зав гардаггүй. Өдөржин шүүх хуралд оролцоод явдаг. Хурал ажлын цаг өнгөртөл үргэлжлэх үе ч бий. Тиймээс хурлын тэмдэглэл гаргах, дугаар авах гэсээр байгаад ажлын цагаа хэтрүүлдэг.

Орой 21:00 цагаас хойш хэдэн цаг ч хамаагүй ажилладаг. Заримдаа автобус зогсохоос өмнө гарах үе байна. Хоцрох үе байна. Хэрэв автобуснаасаа хоцорвол өөр аргаар гэртээ харих, эсвэл ажил дээрээ хонох гэсэн хоёр сонголттой үлддэг. Ажлын өдрүүдээр 2, 3 өдөр ажил дээрээ хонох, шөнө сунаж ажлаа хийх үеүүд бол байдаг. Нарийн бичгийн дарга нар болон шүүгчийн туслахуудад амралтын өдөр гэж бараг байдаггүй. Тийм их ачаалалтай ажилладаг гэсэн үг" хэмээв.

Ачаалал + ажиллах орчин = АСУУДАЛ

legacy:худ иргэний шүүх/тамгын газар.jpg

Тус шүүхийн дан ганц асуудал бол ажлын ачаалал бус. Учир нь ажлын орчин нөхцөл ч маш их асуудалтай аж. Шүүгчийн туслахууд нэг дор эгнэн суугаад банкны ажилтан мэтээр иргэдэд үйлчилдэг бол зарим шүүх танхим ч хэт жижиг бөгөөд олон хүн багтах аргагүй. Түүнээс гадна тамгын газрын хувьд нэг цонхны үйлчилгээ, улаан загалмай, ХУД-ийн тохижилт үйлчилгээний төв зэрэгтэй нэг дор байрладаг аж. Гэтэл хуулиндаа шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

Энэ талаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор "Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хоёр өөр газар байдаг. Харин тамгын газар нь ХУД-ийн хуучин байранд байрлаж байгаа. Хуулинд зааснаар бол шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулах ёсгүй байдаг. Гэтэл яах аргагүйн улмаас дүүргийн байранд байрлаж байна" гэсэн юм.

legacy:худ иргэний шүүх/өрөө.jpg

Шүүх танхим

legacy:худ иргэний шүүх/шүүх танхим.jpg

Шүүх танхим

Харин шүүгчийн туслах Ц.Галбадрах ажлын ачаалал болон ажиллах орчин нөхцлөөс шалтгаалан иргэд үйлчилгээ авахаас зүрхшээдэг талаар ярьсан юм. Тэрбээр,

Шүүгчийн туслахууд нэг дор ажиллаж байгаа нь хувь хүний нууцын асуудал хөндөгдөх үндсэн суурь болдог

legacy:худ иргэний шүүх/шүүгчийн туслах.jpg

"Намайг анх шүүгчийн туслах хийж байхад буюу гурван жилийн өмнө нэг шүүгчийн гар дээр 60-70 хэрэг дунджаар байдаг байсан. Ихдээ 80-90 хэрэг. Гэтэл энэ нь одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь тухайн үед үйлчилж байсан хүмүүсийн тоо болон утсаар үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо одоо мөн л 2-3 дахин нэмэгдсэн байна.

Ихэнхдээ шүүгчийн туслахууд болон нарийн бичгүүд өглөө 08:30 цагт ажилдаа ирчихсэн байдаг бол шөнө 01:00 цагт л гэртээ орцгоодог гэхэд хэлсдэхгүй. Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол бидний ажиллах орчин.

legacy:худ иргэний шүүх/ачаалал.jpg

Бид одоо яг л банкны ажилтан шиг ч юм уу үйлчилгээний ажилтан ч юм шиг заримдаа бүр худалдагч шиг л ширээний ард суугаад маш их ачаалалтай ажиллаж байна. Гэтэл шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд маань "миний хэргийг" гэж асуудаг. Энэ нь яг л дэлгүүрээс худалдаа хийж байгаатай адил байдаг. Угтаа шүүхийн байгууллага бол хууль сахиулах байгууллага шүү дээ. Гэтэл үйлчилгээ авч байна гэж ойлгодог. Зарим хүмүүс бүр биднийг суудлын бөглөөс хийж байхаараа ажлаа өг гэдэг. Үнэн хэрэгтээй бид биеээр маш олон үйлчлүүлэгчидтэй харьцаж байна, хажуугаар нь 2-3 утсаар үйлчлүүлэгчидтэй ярих зэрэг ажлуудыг зэрэг амжуулдаг.

Нөгөө талаас шүүгчийн туслахууд нэг дор суух нь маш их хүндрэлтэй. Учир юу вэ гэвэл хувь хүний нууцын асуудал хөндөгдөж байгаа юм. Гэр бүлийн асуудал бизнесийн орчин, нэр төрийн асуудал зэрэг маш олон асуудлыг маш олон хүний дэргэд ярих нь маш зохимжгүй байдаг. Тиймээс шүүхээр үйлчлүүлэгчдэд хамгийн их тулгамддаг болон ажилчид бидэнд ч хамгийн их тулгамддаг асуудал бол яах аргагүй энэ асуудал" гэв.

legacy:худ иргэний шүүх/иргэд.jpg

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маш их ачаалалтай ажилладаг аж. Дээрх сурвалжилгаас харахад тус дүүрэгт оршин суух иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэг маргааны тоо ч дагаад өсдөг байна. Шүүх байгууллага хэт их ачаалалтай ажиллаж байгааг иргэд олон нийт тэр бүр мэддэггүй тул шүүхд итгэх итгэлээ алдах үндсэн шалтгаан болдог аж. Түүнээс гадна шүүхээр үйлчлүүлж байгаа хэн бүхэн хүлээцтэй хандаж, үйлчилгээ үзүүлж буй ажилтанд хүндэтгэлтэй ханддаг, шүүгч, нарийн бичгүүдээ хүндэлдэг байх зэргээр ёс зүйн өндөр хариуцлагатай байх ёстойг ойлгоосой хэмээх уриалгыг энэхүү сурвалжилгаар дамжуулан хүргэхийг зорьлоо.

Мөн шүүхийн ачааллыг багасгах зайлшгүй шаардлага байгааг, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа гэдгийг нийт шүүгчид хийгээд шүүх байгууллагад ажиллагсдын өмнөөс хүсье.

legacy:худ иргэний шүүх/шүүхийн үйлчилгээ.jpg
Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 жил өмнө

    Шүүх гэлтгүй төрийн алба хаа сайгүй ачаалал маш их байна. Бас нэр хүндгүй.

  • З
    Зочин3 жил өмнө

    Дүүргийн анхан шатны шүүхийн байр өнөөдөр стандарт, нөхцөл, ариун цэвэр, агаажуулалт гэнд бүх талаараа ххмгиын муу. Энэ нь тэнд ажиллаж байгаа шүүгч шүүхийн захиргааны /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтан, архиь гэх мэт/ ажилтнуудын ажиллах нөхцлөөс гадна үйлчлүүлж байгаа иргэдэд маш их хүндрэлтэй байдаг. Хурлын заалууд нь гэхнд маш жижигхэн бүгчим учраас олон цагаар хуралд сууж байгаа иргэд, шүүгч ажилтануудад агаар дутагдах, хэт даарах буюу халууцах, гадуур хувьцасаа ч тайлаад тавих газар байр байхгүй шүү дээ.Энэ талаар шүүхээр үйлчлүүлсэн иргэнд, өмгөөлөгч нар илүү их мэдэх байх. Шүүхийн байр нь банкны байр танхимтай огт адил биш, туслахуудын байрлаж байгаа танхим ерөөсөө биш. ЖНь: Тэнд өртэй хүн дуудагдаад очлоо гэхэд бусад хүмүүсээс тусдаа байж зовлон жаргалаа ярьмаар байдаг, мөн өр зээлтэй / хамгийн их тохиолддог кесс/ байдал нь тухайн хүний хувийн нууц байдаг. Гэтэл энэ байдлаа бусдад харуулмааргүй байдаг. Мөн

  • Z
    Zochin3 жил өмнө

    Шүүх шиг ачаалал ихтэй газар хаана ч байхгүй.Төрийн бусад байгуулага орой 17.30 хүлээгээд хуруугаа уншуулаад гардаг бол шүүгчийн туслахууд цаг нартай уралдсаар байгаад орой 17.30 гэхэд үлдэгдэл бичиг цаасныхаа ажлыг амжуулсаар байгаад шөнө дунд болдог.

  • Z
    zochin3 жил өмнө

    Туслахдаа хамаг ажлаа даатгачихаад хэрэг унших нэрээр ажил, ар гэрээ олон хоногоор орхиод айлын гэр бүд үймүүлж садар самуун явдаг иргэний хэргийн эмэгтэй шүүгч байдгийг мэднэ штээ. Үнэн самуун явдалтай энд тэндхийн амралтын газраар хэргийн хамааралтай эрчүүдтэй хоног төөрүүлж явдаг цадиггүй ёс зүйгүй шүүгч бна, цаана чинь!

  • З
    Зочин3 жил өмнө

    chadahgui bol zailahgui yu do. Mongoloor duuren erh zuich nar bn. Shuuhed orj ajillah ghr avdaggui yum bnle shde.

    • Z
      Zochin3 жил өмнө

      tusgai shalgaltaa uguud oroh erkh hvn bvhend bga tentsej chadku bol yu gej oruulah ve dee medleggvi hvniig

      • З
        Зочин3 жил өмнө

        Aan tiimuu, teriigee mednee.

      • З
        Зочин3 жил өмнө

        Aan tiimuu

  • Х
    Хуульч3 жил өмнө

    Шүүгчид шүүхийнхэн ийм ханлага гаргаж болохгүй. Ажлаа дийлэхгүй чадахгүй бол больчих л доо. Ороод чадаад хийх хууль эрх зүйчид зөндөө байгаа шүү. Үнэнг хэлбэл ачлал хэрэгт дарагдах нь хувийн зохион байгуулалттай холбоотой байдаг.

  • И
    Иргэн3 жил өмнө

    Шүүхийн туслах нарийн бичгийн ажил хийж байгаа хүмүүсийн хүний эрх гэх асуудал ноцтой зөрчигдөж байгаа нь чухам үнэншүүгч нар нь мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг

  • Z
    ZOCHIN3 жил өмнө

    yg zow sedew bn shuugchiin tuslah nertei l bolhoos 7/24 tsagaar ajildag humuus tgd boloogui shuuhch narni zaginan hergiin oroltsogchid nehemlegch nar gej humuustei zuuragldan ter humuus ni bas dawhar zaginan deerees ni ajil ni bargdahgui baihad uzleg ene ter hiine ar gerte ch tsag gargaj chadhgui tegched tsalin bag odoo yron shuugch nariin nemeed tuslahuudiig ni nemeed ajiliin bair gargmaar ym

  • W
    Wavy3 жил өмнө

    Угаасаа эрх баригчид иргэдийг ядуу, харанхуй байлгах зорилготой байдаг шиг шүүхийг ч ачаалал ихтэй байлгаж, зөв сайн шийдвэр гаргах боломж нөхцлийг хумьж, өөрсдийн эрхэнд байлгах зорилготой байгаа мэт санагддаг.

  • B
    baliar zawaan yumnuud3 жил өмнө

    zvgeeree turiin buh baiguullaga bugd iim bdg. Ajil n ih bwl honood l bj de.

  • B
    baliar zawaan yumnuud3 жил өмнө

    zvgeeree turiin buh baiguullaga bugd iim bdg. Ajil n ih bwl honood l bj de.