Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-1.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 буюу нийт 38 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 77 иргэнийг гаргаж, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

"Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан, аврах ажиллагааны дуудлага 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна" гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.