Хохирогч: Хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаа хийх гэж байсан мөнгөөрөө койн худалдаж авсан ч хохироод үлдлээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:koin hohirogch/JU5A9461.jpg

“IHC” койн худалдан авч, хохирсон гэх иргэд мэдээлэл хийж байна. Тодруулбал, IHC койн худалдан авахдаа өөрсдийн байр, машинаа худалдан, эд хөрөнгөө алдсан өрх толгойлсон ээжүүд болон бусад хохирогч нарын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарласан юм.

Хохирогч, "Би хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа хийх гэж байсан. Гэвч "IHC" койн болон "SB" койн худалдаж аваад хохирсон. "SB" койн маань цахим залиланд өртөөд бүх мөнгөө алдсан. Ойр дотны маань хүмүүс аваад эхлэхээр нь дагаад авч байсан.

Мөн автомашинаа зараад хүртэл хохироод үлдсэн. Одоогоор эгчийндээ амьдарч байна. Маш хэцүү л байна. Надтай адил хохирсон олон хүн байгаа гэж бодож байна. Би тэдний л төлөөлөл. Маш их айдастай, дотор харанхуйлж байна. Орон гэргүй болчихсон маань хамгийн аймшигтай санагдаж байна" гэлээ.