ТОДРУУЛГА: Украинд үзүүлэх тусламжаа олон улсын байгууллагуудад шилжүүлсэн

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5840.jpg

Монгол Улсаас Украинд үзүүлсэн тусламж очоогүй гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ асуудалд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа тайлбар өглөө.

Тэрбээр "150,000 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан (CERF), 50,000 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан хандивлахаар шийдвэрлэсэн. Тусламжийн мөнгө 2022 оны тавдугаар сарын 25-нд холбогдох байгууллагууд руу шилжсэн. Бусад улсууд ч бас энэ жишгээр буюу олон улсын дээрх байгууллагуудаар дамжуулан тусламжаа өгсөн" гэлээ.