Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд нийт 76 хүүхэд амь насаа алджээ
00

Зам тээврийн ослын улмаас нас барах бага насны хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал,
2019 онд 49 хүүхэд
2020 онд 64 хүүхэд
2021 онд 51 хүүхэд
2022 онд 76 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөөг сайтар өгөхийг анхааруулж байна.



