Н.Багабандийн оронд “Оюу Толгой“ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Ж.Тана томилогдлоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:tana/7724483C-DF1D-4374-A56B-6E489FD07C2F.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцсэн. Ингэхдээ зарим нэг томилгоог хийжээ. Тодруулбал, "Оюутолгой" ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр Ерөнхий сайдын санал болгосноор Ж.Таныг томилсон байна.

Ж.Тана нь Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэргээ хамгаалсан. Эдийн засгийн форумын дэргэдэх Global Shaper нийгэмлэгийн тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургууль магистрын зэргээ хамгаалсан аж.

Сануулахад, Н.Багабанди нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн 7 хоногт өгсөн байдаг.