Б.Хурц: Ц.Нямдорж гэх тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд л....

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2026/02/58252/2F581C82AD834CF18935AB8A98AF2C42.jpg

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин шалгаж эхэлсэн. Улмаар нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл тэднийг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдан шүүхээс ял сонсож байсан ТЕГ-ын дарга Б.Хурц дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг намайг ТЕГ-ын даргаар томилогдохоос өмнө шалгагдаж байсан. Хэрэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хяналт тавин ажиллаж байсан. Намайг ажлаа авсны дараа шилжиж ирсэн.

Намайг тэднийг эрүүдэн шүүсэн гэж ярьдаг. Гэтэл би энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа тавьж байсан ч гаргаж өгөөгүй. Уг нь нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гэнэт гарч ирээд "Энэ бол улстөрийн хэрэг байсан" гэж мэдэгдэж байна. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Гэнэт ардчилал, хүний эрх яриад гарч ирдэг. Гэтэл үнэндээ түүний үед ямар олон хүн эрүү шүүлтэд орж байлаа. Эрүү шүүлт хийх гээд гадаадаас сандал оруулж ирж байсан хүн шүү дээ" гэсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 2
    2 хар

    2 тас хар хэрээ гарч ирээд чи надаас хар гэхчлэн

  • З
    Зочин

    МАНд Зоригийн хэргийг шийдэх ямар сонирхолгүй бүр будлиантуулах л сонирхолтой.Яг харсан юм шиг энэ Содномдаржаа , Чимгээ нар бишээ би мэдэж байна гээд хэргийг мөрдөх ажлын хэсгийг 4 удаа тарааж , 32 хүн сэлгэж , НАМАА аврах гэдэг нэг хүн байдаг. Тэр хүн л захиалагч гүйцэтгэгчийг мэдэж байгаа.

  • З
    Зочин

    Ялтан байсан Хурц гэнэт гарч ирж улс төржөөд л ...нэр дэвших гээд байгаа юм биш биздээ арай..

  • З
    Зочин

    Элбэгдоржийн боовыг хөхдөг Хурц.

  • З
    Зочин

    hghg