А.Ариунзаяа: Намын жагсаалтаар эмэгтэйчүүдийг оруулж ирснээр тодорхой хэмжээний квот хангагдаж, эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Ariunzaya said/ariunzaya.jpg

Азийн Социал Демократ намуудын сүлжээ, Фридрих Эбертийн сан хамтран 2023 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтад 10 гаруй улс орны 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдах юм. Энэ үеэр Дижитал орчин дахь эмэгтэйчүүдийн эрх, Дэлхийн дулаарлын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо, Зөрчилдөөний үеийн эмэгтэйчүүд гэх мэт олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ.

Энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаас цөөн зүйлийг тодрууллаа.