Гишүүдэд захаар ажиллаж үнийн өсөлтийг судалж хуулийн хэрэгжилтийг шалгах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Zandanshatar/Zandanshatar gishuud zahaar yaw copy.jpg

UBN.MN

УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд болон нийслэлээс сонгогдсон гишүүдэд инфляцийн нөхцөл байдлыг судалж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үүрэг чиглэл өглөө.

Хэдийгээр инфляцийн эрчим бага зэрэг саарч байгаа боловч иргэдээс ирж буй санал гомдол, нийгмийн судалгааны дүнгээр иргэдийн амжиргаанд нөлөөлж буй гол санаа зовоосон асуудлаар үнийн өсөлтийг нэрлэж байна. Иймд өнгөрсөн онд батлагдсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах зорилгоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг амралтын өдрүүдээр зах, худалдааны төвүүдэд ажиллаж, мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө.

Мөн эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд чиглэл болгон өгөв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнэг МАНгаруудаа 1-рт үнэ судлаад ч хэрэггүй тэнгэрт хадсан, 2-рт төрийн байгууллагууд хийх ажлаа хийж чадахаа болиод УИХ гишүүд гэх хэдэн хулгайч гэмт хэрэгтнүүд ийм ажил хийдэг болсон бол наадуулаа маргааш гаргаж амралтын өдрүүдээр гудамж цэвэрлүүлээрэй, 3-рт зах гэдэг чинь үнэ хамгийн хямд шүү байгаа газар, үнэ судлах гэж байгаа бол гэр хорооллын дэлгүүрүүд, хөдөөгийн сумдаар үнэ судал тэгвэл бодит байдлыг бага ч болтугай харна та нар

  • З
    Зочин

    Sudlaad nemergui dee,naadah chin Ih hurliin ajil bishee,Zasgiin gazraa shahaach yuch hiisengui uls orniig elgeer n hevtuulchlee,hudlaa avlaga shuur shuvuu gehees oor yum hiisengui,ediin zasag navs unachlaa,ene zasag yamarch buteen baiguulalt hiisengui