Б.Энхбаяр: Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах УИХ-ын тогтоолыг батлах процесс УИХ-ын дэг зөрчсөн тул цэцэд хандана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:EnkhbayarB gishuun/1R4A0940.jpg

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах УИХ-ын тогтоолыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар баталсан. Тэгвэл уг процесс нь УИХ-ын дэг зөрчсөн гэж ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр мэдэгдлээ.

Тодруулбал, тэрбээр Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах агуулгыг дэмжихгүй байгаа бөгөөд өчигдөр эзгүйд нь ХЗБХ-ны гишүүд дэмжсэн тухай мэдээлсэн.

Мөн өнөөдөр чуулганаар уг тогтоол батлагдсаны дараа УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр "Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах УИХ-ын тогтоолыг батлах процесс УИХ-ын дэгийн хууль зөрчсөн учраас иргэнийхээ хувьд өөрөө Цэцэд хандана" гэлээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах УИХ-ын тогтоолыг батлах процесс УИХ-ын дэгийн хууль зөрчсөн учраас иргэнийхээ хувьд өөрөө Цэцэд хандана. 2023.05.04https://t.co/OdAWVNto3D

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) May 4, 2023